Хүний их эмч Ж.Амарсанаатай БНЭУ-аас ирж буй коронавирусийн вакцины чанарын талаар ярилцлаа. БНЭУ-аас 1,5 сая тун вакцин ирэхээс ирэх долоо хоногт эхний ээлжийн 150 000 тун нь буух гэж байна.
Хүний их эмч Ж.Амарсанаа:
-Англи улсын "АстраЗенека" вакцины Энэтхэг улсад үйлдвэрлэснээс нь бид авах гэж байна. Вакцины үр дүн боломжийн. Сайндаа ч орохгүй, бас муудаа ч орохгүй. Гаж нөлөө харьцангуй бага. Хөргөгчний хэмд хадгална. Бусад нь -70-80 хэмд хадгална гэж байгаа нь манайх шиг гүн хөлдөөгч цөөхөнтэй оронд төвөгтэй. Хэрэглэх дозоосоо хамаараад, үр дүн нь 70-90 хувь юм билээ. Эмч хүний хувьд энэ вакциныг таатайгаар хүлээн авч байна.