АНУ-ын Нью-Йорк мужийн Рочестер хотын цагдаагийн ажилтнууд есөн настай охиныг гавлан, нүүр лүү нь нулимс асгаруулагч шүршиж байгаа бичлэг ил болсны дараа тэднийг түдгэлзүүлсэн гэж албаныхан мэдээлэв.
Өнгөрөгч баасан гарагт гэр бүлийн зөрчлийн дуудлага авсан цагдаа нар охиныг гавлаж байгаа нь офицеруудын хяналтын камерын бичлэгт бичигдсэн байна. Охин энэ үеэр "Аав маань хаана байна?" хэмээн уйлж, хашхирч байсан бөгөөд түүнийг цагдаагийн машинд суулгасны дараа нэг эрэгтэй офицер "Зүгээр л нулимс асгаруулагч шүршчих" гэж хэлсэн нь тод сонсогдох аж. Удалгүй цагдаагийн ажилтан охиныг нулимс асгаруулагчаар шүршсэн бөгөөд охин "Нүдийг минь арчаач. Гуйж байна" хэмээн орилж байсан юм. Гэвч цагдаагийн офицер зүгээр л машины хаалгыг хаасан байна. Бичлэгээс харахад хэргийн газарт дор хаяж долоон офицер байжээ.
Албаныхан нийт хэдэн офицерыг түдгэлзүүлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү шийдвэр нь цагдаагийн дотоод шалгалт дуустал үргэлжлэх аж. Рочестерын цагдаагийн газрын орлогч дарга Андре Андерсон энэ хэргийн талаар "Цагдаа нар охин амиа хорлохыг хүсэж байгаа, мөн ээжийгээ хороохыг хүсэж байгаа гэсэн мэдээлэл хүлээж авсан. Офицерууд охиныг эмнэлэгт хүргэхээр шийдсэн боловч тэр цагдаагийн машинд суухгүй байсан. Охиныг машинд суулгах гэж удаа дараа оролдсоны эцэст түүний нулимс асгаруулагчаар шүршсэн" хэмээн тайлбар хийжээ.
Тэгвэл Рочестерын Цагдаагийн үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч мөн хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагчдыг өмөөрсөн байна. Харин Рочестер хотын захирагч Лавли Уоррен өөрийгөө 10 настай охины ээж гэдгийг онцлоод, уг бичлэг нь "Үзэхийг хүсэх зүйл биш" хэмээн тэмдэглэжээ. Тэрээр "Ихээхэн хэмжээний сэтгэл хөдлөлтэй, илт сэтгэл санаагаар унасан хүүхдийг нулимс асгаруулагчаар шүршин, гавласан тохиолдолд би маш их харамсаж байна" хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Adgiin ulugchin bvvr aawiigaa husdej baina gej bna shvv bvvr zambaraagaa aldsan yumiig ingehed ch bagadana
Малаа англи хэл сураач Воонт гэхээр л хоёрдугаар сувгаар хүсдэг гэж ойлгоод л хха
tng sda ve
ner shigee
araich iim t1 hun bhgu bhuu zugeer comment sectiondoo handalt oruulkaj iim teneg comment uuruu oruuldag bh.
Bishee zgr aaviig duud gsn utgaar.