Дэлхийн алдарт Nike брэнд “хялбар бас хялбар” уриатай цоо шинэ пүүзээ танилцуулжээ. Өөрөөр хэлбэл гутал өмсөхөд тулгардаг жижиг бэрхшээлүүд дахин тулгарахгүй гэдгийг Nike амлаж байна.
Go Flyease буюу “хялбар нис” нэртэй цоо шинэхэн пүүз үдээсгүй бөгөөд та үүнийг өмсөхийн тулд гараа ашиглах шаардлагагүй ажээ. Цар тахлын үед иргэд аливаа зүйлд хүрэх нь коронавирусээр халдварлах өндөр эрсдэлтэй тул аль болох гараараа аливаад хүрэлгүй хамгаалахыг эрүүл мэндийн салбарынхан зөвлөж байгаа. Энэ үед Nike компани өмсөж, тайлахад хялбар, гар оролцох шаардлагагүй цоо шинэ загвараа танилцууллаа.
Go Flyease-г өмсөхийн тулд хөлөө өсгий хэсэгт нь тавьж ганц алхам хийхэд л хангалттай. Шинэ загварын пүүз хоёрдугаар сарын 15-ны өдрөөс худалдаанд гарах ба 120 ам.долларын үнээр зарагдах юм байна.
Өмсөхөд хялбар, тав тухтай гутал худалдан авалт сайтай байж магадгүй гэдгийг Crocs брэндийн ашиг орлогоос харж болно. Тус компанийн орлого 2020 онд 55 хувиар өссөн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
сонирхож үзье.99173151 болох уу