СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-01-28

LIVE: "Русский лицей" сургууль сургалтын төлбөрөө төлөөгүй сурагчдаа хасжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Цар тахлын энэ үед цахимаар хичээллэж байхад Монгол-Оросын хамтарсан “Русский лицей” сургуулийн захирал С.Баярсайхан сургалтын төлбөрөө төлсөнгүй хэмээн сурагчдыг сургуулиас нь хасжээ.

Ингээд тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл: “Русский лицей” сургуулиас 2021 оны нэгдүгээр сарын 23-нд сургалтын төлбөрөө төлөөгүй учир танай хүүхдийг сургуулиас гаргаж байна гэсэн тушаал ирсэн. Уг тушаалын хавсралт дээр 26 сурагч сургалтын төлбөрөө төлөөгүй хэмээн хассан байсан.

Тушаал дээр. Хувийн сургууль учраас нэгдүгээр сарын 18-наас цахимаар хичээллэж байгаа. Гэтэл төлбөр төлөөгүй сурагчдаа уг цахим хичээлд нь хамруулахгүй байна.

Эцэг, эхчүүдийн хувьд сургалтын төлбөрөөс чөлөөлж, өгөөч хэмээн хүсээгүй. Цар тахалтай, эдийн засаг энэ хүнд цаг үед төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөөч хэмээн хүсэж байна.

Өнөөдрийн нөхцөлд байдалд 2 сая 800 мянган төгрөг бэлэн төлөхөд хэцүү байгаа тул төлбөр төлөх хугацааг түр хойшлуулахыг сургуулийн захиргаанаас хүссэн юм гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.