СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-11-28

Гэгээнтнүүд “эх нутагтаа эргэн заларлаа”

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

        

Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан . Дүрслэх урлагийн музейд, мөн . Тэдний дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр, бар зэрэг 90 гаруй хосгүй үнэт үзмэр анх удаа дэлгэгдсэн нь сонирхол татсан юм. . Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазараас авахуулаад VIII Богд Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу монголын шашин төр, соёл урлагт үнэлшгүй их хувь нэмэр оруулжээ. . Тиймээс тус музейд дэлгэгдсэн . Богд Жавзандамба хутагтуудаас  Өндөр гэгээн Занабазар Монгол Улсын төр нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн байв. Тус музейд өмнө нь “Өндөр Гэгээний таван дүр” хэмээх үзэсгэлэн гарч байсан ч .   

I Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар

 

Дотоод гадаадын үзэгчдийн нүдийг баясган, сэтгэлийг сэргээн шагшуулж буй

Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзэлдэг 

Тухайлбал, Өндөр гэгээн Занабазар алтан ургийн 31 дэх хаан Автай сайн хааны ач, Түшээт хан Гомбодоржийн хүү байсан тул түүнийг монгол хэв маягаар номын хувцастай, хонх, очир мутартаа барьсан, ууц таллаж буй, судар ном барьсан зэргээр таван дүр дүрслэлээр дүрсэлсэн байна. Тэрбээр ууц таллаж буйгаар өөрийн хөргийг зурж, шавь нартаа сургаал айлдан захиж өгүүлснийг хожим шавь нар нь дүрслэн үлдээжээ. Занабазар гэгээн тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан

 

 Соёл, урлахуйн ухаанд хэрхэн хувь нэмэр оруулсныг үзмэрүүдээс харж болох нь

 

Тэрбээр буддын гүн ухаан, монгол төвдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухааны хэд хэдэн төрлөөр мэргэжсэний дотор . Түүний  өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын 5 бурхан, “Цагаан дара эх”, “Ногоон дара эх”, “Бодь суварга” зэрэг хүрлээр цутгаж, алтаар шарсан баримал, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээл нь хадгалагдан ирсэн. Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей болон . Мөн Монгол оронд үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилгоор Соёмбо үсгийг зохиосон. .

 

 Түүний хөрөг зураг,  хосгүй үнэт бүтээлүүд нь сан хөмрөгт хадгалагдаж ирсэн

 

* Түвдээс Занабазар эх орондоо ирээд Эрдэнэзуугийн сургуультай холбоотой хийдийн ойролцоо амьдрахыг хүсэхгүй байгаагаа зарлаж, нүүдлийн хийд Их хүрээг байгуулж долоон аймгийг харьяалж байв. Нүүдлийн хийд нэг газраас нөгөө газарт нүүдэлсээр эцэст нь Халхын нийслэл болов. Мөн Халхад ирснийхээ дараа тэр Базардара хүрээг Табун-идзаагурт байгуулав.

* 1654 онд Хэнтийн ууланд (одоогийн Төв аймагт) Занабазар Рэбугежээгандан-шадувлин-номын их хүрээг байгуулав.

* 1654 онд Шивээт уул (одоогийн Өвөрхангай аймагт) 19 настай Занабазар "Аз жаргалтай ганцаардлын хийд, Өндөр Гэгээний урлан" (Төвхөн хийд) өөрийн урлангаа байгуулжээ.

 Занабазар бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг шинэ түвшинд гарган хөгжүүлжээ

 

Тэгвэл II Богд Лувсандамбийдонмэгийн  дүрийг дүрслэхдээ өмнөх төрлүүдэдээ ямар хүн байсныг тодотгон, 24 удаа хувирч байсныг дүрслэн зурсан байна. Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн бас нэг онцлог нь алтан ширээн дээр бадамлянхуа суудал дээр заларснаар дүрсэлжээ.     

 II Богд Лувсандамбийдонмэ (1724-1757) 

II Богд Жавзандамба шадар ван Ренчиндоржийн дүү тул манжийн төр хараа хяналтанд байлгадаг байв


II богд нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар Одоогийн Төв аймгийн Алтанбулаг сум\ чин ван Дондовдоржын гэрт 1724 оны луу жилд сонин гайхамшгийг үзүүлэн мэндэлжээ. 1727 онд дөрвөн настайд нь Банчин богд Лувсан-Ишид айлтгасанд Халхын богдын II дүр мөн хэмээн тодруулж Лувсандамбийдонмэ хэмээх нэр хайрласан байна. 1729 онд Саадаг хэмээх газарт Халхын II Богдод өргөмжилж даншиг мандал өргөн их ёслол үйлдэж урьд дүрийн бүх хэргэм цол олгожээ.

 

II богд 1756 онд Их хүрээнд гүн ухаан судлах Дашчоймпэл дацанг байгуулжээ

 

. Тэрээр шашин номын үйлийг тасралтгүй зохиосон байна. , манжийг эсэргүүцсэн Хотгойдын Чингүнжав, Амарсанаа нарын бослого гарсан юм. . Манжийн төрөөс шадар ван Ренчиндоржийн дүү тул II богд Жавзандамбыг ч хараа хяналтандаа цагдан сэргийлж байсан гэдэг. .

 

III Богд Ишдамбийням /1758-1773/

III  Богд Жавзандамба хутагтыг хүрэл цутгуур, цаасан шуумал, модон бар, зээгт наамал, танка зурагт байгалийн шороон будгаар зурж дүрсэлжээ. Богд Жавзандамба хутагтуудын нэр урт байдгийг учир нь хутагтад өргөмжлөгдсөн номынх нь нэрийг давхар хайрладаг байж.

 

III Богд 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ

 

III Богд Жавзандамба Ишдамбийням нь 1758 онд Түвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэрт мэндэлжээ. Манжийн төрөөс II богдоос хойш Жавзандамба хутагтуудыг төвдөөс залж байхаар тогтсон нь манжийн төрийн бодлого байв. I. Түүнийг залахын тулд Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээлийг туулж Литанд хүрсэн ч . Тэр үед Шижирбаатар эр зориг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булаан зугтаж иржээ. . Түүнийг 1763 онд ширээнд залж их ёслол үйлдэн урьд дүрийн эрх ямба, цол хэргэм, шагнал өргөжээ. Богд гэгээн Их хүрээнд Винайн зуны их хайлан, . Сэлбэ, Бэлхийн бэлчирт мод чулуу, тоосго ваараар номин эрдэнэ мэт өнгөтэй ваараар дээвэрлэж, хана туургыг нь өнгө зохицсон хээгээр чимж оройд нь алтан ганжир залсан "Шашныг бадруулагч" хэмээх сүм байгуулсан нь Дамбадаржаа хэмээн хожим алдаршсан байна.

 

IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц (1775-1813)

 

IV Богд Винайн ёсыг сайтар сахидаг ариун санваартан байснаараа алдартай

 

Тус музей үзэсгэлэнгээ баяжуулахын тулд Богд Хааны ордон музейгээс IV Богдын бүтээлүүдийг залжээ. IV Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц нь Төвдийн нутаг Жидшодын гол хэмээх газар түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт мэндэлжээ. . 1781 онд Их хүрээнд залж ирэн Богдын ширээнд залж Даншиг мандал өргөв. IV Богд .

 

Их хүрээнд судар тарнийн ёс хөгжин цэцэглэхэд ихээхэн хувь нэмэр оруулав

 

1807 онд Их хүрээнд бясалгал дияаны Шадүвлин хийд байгуулан, 1809 онд Төвдийн гүн ухаантан Банчин Содномдагвын игчаны дагуу Гунгаачойлин дацанг байгуулав. Тэрбээр  Монголын шашны ирээдүйн мандал бадралыг болгоон судрын гүн ухааны ёсны Гунгаачойлин дацан, Тарнийн гүн ухааны . . Түүний айлдсан нэг боть зохиол байдаг.

 

V Богд Лувсанчүлтэм жигмэддамбийжанцан (1815-1841)

 

1834 онд Их хүрээнд 80 тохой Майдар бурхан, Алтан Ганжуур бүтээлгэн залжээ


V Богд Төвдийн Лхасын ойролцоо Зан мужийн Гэдинхансор хэмээх газар түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт ХIV жарны хөхөгчин гахай жилийн зуны дунд сарын шинийн долоон буюу 1815 оны 6 дугаар сарын 15-нд онцгой шинж тэмдэг үзүүлэн мэндэлснийг VII Банчин-Эрдэнэ Дамбийнямд айлтгасанд . 1820 оны намрын дунд сарын 16-нд түүнийг ширээнд залж их ёслол үйлдэн бүх хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Богд 1834 онд Их хүрээнд монгол маягийн хэв загвартай . .

VI Богд Лувсантүвдэнчойжижалцан (1843-1848)

 

1848 онд монголд залж Халхын Богд Жавзандамбын VI дүрд өргөмжлөв

 

Богд Жавзандамба хутагтуудаас хамгийн богино насалсан нь VI Богд Лувсантүвдэнчойжижалцан. Тэрбээр Төвдийн Лхасын умартад ХIV жарны харагчин туулай жилийн хаврын эхэн сарын 25 буюу аргын 1843 онд эцэг Содномдаржаа, эх Лхамдолгор нарын гэрт онцгой шинж үзүүлэн мэндэлжээ. Үүнийг VII Банчин-Эрдэнэ Дамбийнямд айлтгасанд . Түүнийг 1848 онд монголд залж Халхын Богд Жавзандамбын VI дүрд өргөмжлөн их баяр үйлдэн урьд дүрийн бүх хэргэм цол, ямбыг өргөжээ. .

VII Богд Агваанчойживаанчигпэрэнлэйжамц (1849-1868)

 

VII Богдын 10 насандаа айлдсан гүр дуулал номын мэргэдийн дунд их алдаршсан

 

VII Богд Жавзандамба Агваанчойживаанчигпэрэнлэйжамц нь 1849 онд Төвдийн нутаг Лхасын ойролцоо гүн Мягмар, эх Норовлхам нарын гэрт мэндэлжээ. . Түүний Ёнзон багш лхаарамба Агваан-Одсэр байв. Түүний 10 гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд их алдаршсан байдаг.

 

1915 онд Шашин төрд туслах сайдуудын газраас VII Богдод "Аграмба цорж" цол олгожээ

 

. Тэдний нэг нь Халхын Ноён хутагт бөгөөд Манжийн хааны үед шавь захирах тамга, цолоо хураалгасан хэдий ч 1915 онд Шашин төрд туслах сайдуудын газраас VII Богдод "Аграмба цорж" цол олгосон байна.

 VIII Богд Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу (1869-1924)

 

Монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв

 

эцэг нь Гончигцэрэн, эх нь Ойдүвдулам. Таван настайдаа Жавзандамба хутагтын хойд дүрээр тодорч, Их хүрээнд иржээ. Түүнийг халхууд “Монголд элэгтэй” болгон хүмүүжүүлжээ. Тиймээс тэрбээр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. . Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн Халхын ноёд түүнийг тойрон хүрээлсэн бөгөөд Богд гэгээн монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байснаа ашиглаж, “Монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ. Халхын ноёд, лам нар Манжаас тусгаарлан улсын хаанд Богд гэгээнийг өргөн зөвлөхөөр хэлэлцэн тохирсон бөгөөд

 

Түүнийг халхууд “Монголд элэгтэй” болгон хүмүүжүүлжээ

 

Хятадад нийлэхийг ятгаж байсан Хятадын ерөнхийлөгч Юань Шикай-н ятгалга, сүрдүүлгийг Богд хаан эс зөвшөөрч, бүх монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв. . Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн АНУ, ЗХУ, Япон болон Колчакийн засгийн газраас тусламж дэмжлэг эрэлхийлж байсан хүмүүсийг дэмжиж байв. Тиймээс хятадууд дээрх хэрэгт сэжиглэн түүнийг баривчлан хорьжээ. 1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн авсан Барон Унгерн монголын автономыг сэргээн мандуулснаа тунхаглаж Богд гэгээнийг Монголын хаан ширээнд залсан бол таван сарын дараа . 1921.11.01-д Ардын засгийн газраас Богд хаантай “тангаргийн гэрээ” байгуулж хааны улс төрийн эрх мэдлийг хасч хэмжээт эрхтэй хаан болгожээ.

 

Монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ

 

Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлээр  үзэсгэлэн гаргахаас гадна тэдний шашин төр болоод, урлаг, урлахуйн ухаанд гүйцэтгэсэн үүрэг, эд зүйлсийн талаар сэдэвчилсэн эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 6-нд Занабазарын Дүрслэх Урлагийн Музейд хийхээр төлөвлөжээ. г. Жишээ нь VIII Богд Жавзандамба Марзан Шаравын ивээл дор их хүрээний урчуудыг нэгтгэн цуглуулж “Хүрээний урлаг” хэмээх өөрийн дэг жаягтай сургууль байгуулж байв. Үүгээр бүхэл бүтэн урчуудын аймгийг бэлтгэх эх суурийг тавьж байжээ. Богд Жавзандамба хутагтууд оюун санаа болоод, эрдэм мэдлэгийг хувьд  маш өндөр байр суурь эзэлдэг байсныг түүх сударт өгүүлдэг. . Монголчууд Богд Жавзандамба хутагтуудыг “Оройн дээд чимэг” хэмээн хүндэтгэж дүр төрхийг нь барлан  цаас, даавуун дээр буулган олшруулж гэртээ залдаг байсан гэдэг. Фото зураг анх хөгжиж байх үед Их хүрээнд . Богдуудын дүрийг бүтээсэн зээгт наамлыг хүрээний шилдэг уран гартнууд бүтээдэг байж. Зээгт наамлын бүтээл Монголд ХIX-XX зууны хооронд төгс хөгжсөн нь бүтээлүүдээс тодорхой харагддаг.

 

Оюуны болоод урлахуйн гайхамшигтай бүтээлүүд туурвиж ирсэн байдаг

 

. Лүндэн гэдэг нь эш онол, сургаал гэсэн төвд үг юм. Богд хаан лүндэн сургаалаа монголчуудад зориулан тавьдаг байсан бөгөөд .

 

Богд хааны лүндэн сургаал, айлдвар үг өдгөө ч олны анхаарлыг татсаар буй

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.