СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-28

Н.Баярмөнх: БЗД-ийн төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас халаагүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн ЗДТГ болон түүний харьяа агентлагуудад ажилладаг төрийн алба хаагчдыг хуугаар нь хууль бусаар халж, сольж байна гэдэг мэдээлэл саяхнаас гарах болсон. Уг асуудалд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх албан ёсоор хариу тайлбар өглөө.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

. Яахав тэтгэвэрт гарах насанд хүрсэн, өөрийн хүсэлтээр ажлаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан цөөн хүмүүсийг чөлөөлсөн зүйл бол бий. Ажлаас хууль бусаар халсан сольсон гэх асуудлаар шүүхийн маргаан үүссэн хэрэг огт байхгүй.

Дүүрэг хороон дээр ер нь улстөржих ямар ч шаардлага байхгүй. Энэ дүүрэг хороонд чинь аж ахуйн ажил явж байх ёстой. Хороон дарга нар хур хогнийхоо асуудлыг дүүрэгтэйгээ ярьж шийдвэрлэх гарц шийдлээ олох ёстой биз дээ. Гэтэл огт тэгэхгүйгээр хур хог ихтэй боллоо хэмээн утсаараа лайвдах нь зохисгүй.

Манай дүүрэг бусад дүүргээсээ онцлог хэд хэдэн шинжтэй. Тухайлбал, томоохон худалдааны захууд, ХӨСҮТ, цэргийн госпитал зэрэг томоохон эмнэлгүүдтэй учраас хүмүүсийн зорчих хөдөлгөөний урсгал ихтэй. Ийм учраас коронавирусийн эсрэг тэмцэхэд хүндрэл бэрхшээл багагүй учирч байгаа. Тиймээс иргэд та бүхэн хариуцлагатай байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авч, улстөржихгүйгээр хамтарч ажиллавал энэ асуудлыг шийдэж чадна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.66.41

Энэ нөхөр буруу л улс төр хийгээд байгаа сонсогдсон доо. Сайн ажиллаж байгаа хороон дарга нар дийлэнх нь шүү дээ. Миний л мэдэхийн манай 26-р хорооны Гангаагийн Отгонбаатар маш дажгүй залуу. Хороон дарга иймэрхүү л байх ёстой болов уу гэж бодогддог. Энэ гөлийсөн нөхөр хороон дарга нарыг улс төржүүлж, хууль бусаар халж соливол Босоо Ганбаа шиг тэмцэхэд бэлэн хүмүүс бас байж л байгаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.