СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-01-28

"Хатанбаатар Магсаржав" тэнгэрийн орноо заларчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хатанбаатар Магсаржавын дүрээр олноо хүндлэгдэж, танигдсан МУУГЗ, найруулагч Л.Эрдэнэбулган тэнгэрт дэвшжээ. 

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагваагийн Эрдэнэбулган 1940 онд Булган аймгийн Бугат суманд төржээ. 

Тэрээр хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагадаа Улсын дуур, бүжгийн эрдмийн театрт бүхэл бүтэн нэг жарныг өнгөрөөсөн тухайгаа хуучилжээ. Эрхэм хүмүүн Л.Эрдэнэбулган 1960 оны гурван сарын 15-нд ДБЭТ-т анх орсон бөгөөд" нэг хүн нэг газар бүтэн жарны амьдралаа өнгөрөөнө гэдэг нэг тийм эргэлзээтэй ч юм шиг. Нэгэн бодлын энд тэсэх тийм увдис надад заяасан юм" хэмээн ярьжээ. 

Өөрийнх нь хэлснээр бүх л амьдралынхаа туршид Монголд сонгодог урлагийг хөгжүүлэхэд өөрийнхөө чадах чинээгээ зориулсан эрхэм жүжигчин амьд ахуйдаа хэдэн зуугаар тоологдох бүтээл туурвиж, бидэнд үлдээжээ. 

Түүний намтраас толилуулъя:

• 1957-1959 онд Булган аймгийн Соёлын ордонд туслах кино механикч, дуучин
• 1960 оны 3-р сарын 15-аас УХДТ-т найрал дуучин
• 1962-1967 онд БНБАУ-ын Софи хотын Консерваторийн Дуурийн дуучны ангид сурч төгссөн
• 1967-1975 онд УДБТ-т гоцлол дуучин
• 1975-1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Консерваторийн Хөгжмийн театрын найруулагчийн ангийг дүүргэсэн
• 1980-1993 онд УДБЭТ-т гоцлол дуучин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.

Үүн дотроос амьдралд нь хайр дурлал, аз жаргалыг харамгүй бэлэглэсэн нэгэн дуурийн дүрийг зайлшгүй онцолдог юм. 1968 оны 11-р сард Амгаланбаатар хотын Жанжны клубт Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол алдарт “Учиртай гурван толгой” дуурь тавигдав. Нансалмаад П.Цэвэлсүрэн, Балганд Б.Готов, Хоролмаад Д.Пүрэвсүрэн, Худалдаачинд Д.Жамъяанжав нар дуулж, М.Санжмятавын удирдсан энэхүү дуурьд Софи хотын консерваторийг дүүргэсэн залуу дуучин Л.Эрдэнэбулган Юндэнгийн дүрд дуулснаараа УДБТ-ын тайзнаа “Эрдэнэбулганы” хэмээх тодотголтой Юндэнгийн дүрийг бүтээх дархан эрхтэй болжээ. Энэ тухайгаа “Төрөлх театрынхаа тайзан дээр ч, урлагийн бригадаар Монгол орноо бүтэн дөрвөн удаа тойрохдоо ч, мөн гадаадын нэг бус орны тайзан дээр ч нүүр бардам Юндэндээ дуулж явлаа. Эргэн санаж, 319 удаа Юндэнд дуулснаа бодохоор юутай их баяр баясгалан...” хэмээжээ.

НАЙРУУЛАН ТАВЬСАН ДУУРЬ

#1979_он Ж.Россини “Севилийн үсчин”
#1980_он П.И.Чайковский “Евгени Онегин”
#1980_он С.Гончигсумлаа “Үнэн”
#1981_он Ж.Пуччини “Тоска”
#1982_он “Лусын дагина”
#1983_он Коваль “Чоно ба долоон ишиг”
#1983_он Л.Мөрдорж “Хөхөө Намжил”
#1984_он Г.Дарамзагд “Нүүдлийн замд”
#1985_он Ж.Бизе “Кармен”
#1985_он Д.Лувсаншарав “Нүцгэн ноён”
#1986_он М.Минков “Хөгжмийн гайхамшиг”
#1989_он Ж.Верди “Отелло”
#1990_он Ж.Пуччини “Турандот”
#1994_он Ж.Верди “Трубадур”
#1994_он Д.Жанчив “Хөх торгон дээл”
#1995_он Ж.Верди “Риголетто” /Саха-Якутын театрт/
#1997_он Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /шинэчлэн тавив/
#1997_он С.Рахманинов “Алеко”
#1999_он П.И.Чайковский “Гилбэрийн хатан” /Улаан-Үд хотын театрт/
#2001_он Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /Говь-Алтай аймгийн ХДТ-т/
#2002_он О.Николай “Виндзорын овжин авхай нар”
#1986_он Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”
#1988_он Ц.Нацагдорж “Үүлэн заяа”
#1989_он Х.Билэгжаргал “Гэрэл, сүүдэр”
#1991_он Ц.Нацагдорж “Өгөдэй хаан”
#2003_он Б.Шарав “Чингис хаан”
#2011_он Х.Алтангэрэл “Ай, Нан аа”

Концерт

Л.Эрдэнэбулган нь 1980 онд Хөгжмийн театрын найруулагч мэргэжил эзэмшиж ирснээсээ хойш:
• Түүхт ойн концерт
• Улсын баяр наадмын концерт
• Гадаад улсаас манай оронд айлчлан ирсэн хүндэт зочдод зориулсан концерт
• Аймаг, орон нутагт болж буй түүхт ой, тэмдэглэлт арга хэмжээнд зориулсан концерт
• “Алтан намар” хөгжмийн наадам
• Гадаад оронд зохиогддог Монголын соёлын өдрүүдийн концерт \ЗХУ, Болгар, Чехословак, Польш, Румын, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг 271 концертийг 20-иодхон жилийн хугацаанд найруулан тавьжээ. Энэ бүхнээсээ Л.Эрдэнэбулган найруулагч 3 концертыг онцгойлон дурсах дуртай.
• Нобелийн Энх тайвны шагналт, дээрхийн гэгээнтэн,
XIY Далай лам Данзанжамцыг анх удаа Монгол оронд
залрахад нь зориулсан хүндэтгэлийн концерт
Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ, ТШ/, С.Сүндэд /МУУГЗ/
Зураач: Л.Гаваа /МУАЗ, ТШ/
• БНМАУ болон ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч
Ж.Гүррагчааг угтан авах ёслолын баярт зориулсан
хүндэтгэлийн концерт.
Удирдаач: Ч.Жамсранжав /МУУГЗ/, С.Сүндэд /МУУГЗ/
Зураач: Б.Төмөрхуяг
• Монголын нууц товчооны 850 жилийн ойн
баярын концерт,
Хөгжмийн зохиолч: Б.Шарав /МУУГЗ, ТШ/
Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ,ТШ/, Н.Бүтэнбаяр /МУУГЗ/
Зураач: Ч.Гунгаасүх /МУАЗ/
КИНО ЖҮЖИГЧИН
“Хатанбаатар” 2 ангит у/с киноны Магсаржав
“Зарлаагүй дайны оршил” у/с киноны япон генерал Сато
“Нарны унага” у/с киноны Жалцав
“Фронтод явах өргөдөл” у/с киноны Сумын дарга Дорж
“Намар нахиалсан мод” у/с киноны Лодон лам
“Алтан шонхор” 2 ангит у/с киноны Ниругун баатар
“Цагаан сүүний домог” у/с киноны Бүүвэй баатар
“Ач тус, атаа хорсол” Монгол, БНХАУ-ын хамтарсан у/с кинонд Г.Доржсамбуугийн хамт гол дүр бүтээв.

КИНО НАЙРУУЛАГЧ

• “Учиртай гурван толгой” Кино опера 1993 он
• “Чин ван Ханддорж” 1994 он
• “Үхэж үл болно-Чингис хаан” 2008 он
• “Хүнчин” 2012 он зэрэг уран сайхны кино,
• Булган аймгийн 60 жил
• Геологи, уул уурхайн 90 жил
• Булган аймгийн Тэшиг сумын 90 жил
• ШШГЕГ-ын 90 жил зэрэг 20-иод баримтат кино бүтээсэн.

" Түүний найруулан тавьсан, захиалан хийлгэсэн дууриуд Монголын сонгодог урлагийн төвшинг дэлхийд харуулж байна" хэмээн нэгэнтээ АЖ, Удирдаач, Хөгжмийн зохиолч П.Хаянхярваа агсан түүнйи талаар дүгнэж байжээ. 

1980-аад оны эхэн үеэс надад тодорхой шинэчлэл хийж, дуурийн урын санг Монгол бүтээлээр баяжуулах шаардлага тулгарав. Сэдвийн болоод хөгжмийн хувьд шинэ хөг аялгуу, арга барил хэрэгтэй болов. Эрэл хайгуул ч хийлээ. Ингэснээрээ би театрын урын санд шинэ залуу хөгжмийн зохиолчдын бүтээлийг оруулж ирж шинэчлэлийг эхлүүлж чадсан юм.

Харин 1993 онд найруулсан “Учиртай гурван толгой” кино дууриараа тэр Монголын кино урлагийн хөгжлийн түүхэнд томоор бичигдэх гавъяатай нэгэн. Учир нь фильм опера хэмээх энэ төрлийг Монголд анх удаа оруулж ирсэн кино найруулагч бол Л.Эрдэнэбулган. Энэ бол маш хэцүү төрөл. Арга байхгүй кино урлагийг мэддэг, мэдэрдэг, тогоонд нь чанагдаж явсан хөгжмийн театрын найруулагчийн л хийх ажил" хэмээн МУАЖ, кино найруулагч Г. Жигжидсүрэн хэлж байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Saran
3 жилийн өмнө
188.63.255.5

Gun emgenel ilerkhiilie!

Б.Баярмагнай Булган /Сайхан сум/
3 жилийн өмнө
66.181.160.108

Эрхэм таны хийж бүтээсэн уран бүтээлийг мөнхөд сэтгэлдээ дурсаж байх болно.Ум сайн амгалан болтугай.Алтан нутгийн Ах та мөнх тэнгэрийн дор үүрд амгалан нойрсдоо.

Delgertsetseg
3 жилийн өмнө
64.119.21.179

Mundag bas l aguu hvn baisan ym shv ym sain amgalan boltugai

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.