Та Apple-ын iPhone загварын гар утас аль эсвэл iPad ашигладаг уу? Хэрэв тийм бол яг одоо iOS 14.4. үйлдлийн системийг шинэчлэн суулгаарай. Үдээс хойш, дараа, тэгж байгаад гэж огтхон ч хойш сууж болохгүй яг одоо санасан даруйдаа “update” хийхийг Apple компанийн зүгээс хэрэглэгчдэдээ сануулжээ.
Энэ талаар TechCrunch стартап, технологийн мэдээллийн суваг анхлан мэдээлсэн байна. Apple компанийн зүгээс хакерчид нэвтэрсэн байж болзошгүй аюулгүй байдлыг зөрчсөн гурван тохиолдол илрүүлжээ. Одоогоор баримт материал ил тодоор дэлгээгүй ч Apple ийнхүү мэдээлэх нь тун ховор учир хэрэглэгч та урьдчилан аюулгүй байдлаа хамгаалж шинэ үйлдлийн системийг нэн даруй суулгахыг зөвлөж байна.
Эх сурвалж: GizModo
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.