СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-01-26

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан хариуцлага үүрэхгүй байхаар шийдэв үү

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

"Өргөө" амаржих газраас дөнгөж төрсөн халдвартай эх, хүүхдийг зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан хэмээн Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өнгөрсөн долоо хоногт огцорсон. Засгийн газар огцрохтой зэрэгцэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү гээд олон хүн хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдсөн.

Тэгвэл "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан ганцаараа хариуцлага хүлээхгүй үлдэв. Угтаа бол Нэгдүгээр төрөх эмнэлгийн дарга дөнгөж төрсөн эх ямар нөхцөл байдалтай байх, яаж тусгаарлаж, хэрхэн ХӨСҮТ рүү тээвэрлэх талаар зааварчилгаа, мэдээллийг ажилчдадаа өгөх ёстой хүн нь Г.Баясгалан дарга.

Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх хотын даргад бус НЭМГ-ын даргад бий. Гэтэл НЭМГ-ын даргыг тушаал гаргаж Г.Баясгаланг чөлөөлөхөөс өмнө хотын дарга тушаал гаргаад Л.Төмөрбаатарыг ажлаас нь халсан билээ. Түүнчлэн. Шалтгаан нь Өргөө амаржих газарт мэргэжил арга зүйгээр хангаагүй гэсэн үндэслэлээр халсан байна.

Энэ мэт албан тушаалтнууд ажлаа өгч, ажлаас нь халж байгаа ч "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхгүй хэмээн “луу унжиж” суугаа сурагтай. 

Урьд нь "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалангаас ямар учраас тухайн эмэгтэйг гэрийн углааштай, халаттай гаргасан талаар тодруулахад "ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд эмнэлгээс гаргахдаа зөвлөмж, баримталж ажлаагүй. Хариуцлага хүлээх тал дээр одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй байна" гэх тайлбарыг өгч байсан

Ямар учраас ажлаа өгөхгүй байгаа талаар "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалангаас утсаар тодруулахад “Нэгдүгээрт би улс төрийн ажилтан биш. Хоёрдугаарт би жирийн эмч хүн. . Өөр асуудал алга тайлбар өгөх боломжгүй байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Эмнэлгийн дотоод зохион байгуулалтаа хийж чадаагүйгээс нь болж өнөөдөр нийгмээр нь талцуулж чадсан Г.Баясгалан ажлаа өгөхгүй хэмээн гүрийж, сандал ширээтэйгээ зууралдах нь хэр зохимжтой үйлдэл вэ?

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

энэ пихлууны авгай одооо зайлаач ээ, ичиж үхээчээ лалар вм аа

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.87

Ter alban tsushaaldaa ih l zolios gargaj hvrsen bololtoi

irgen
3 жилийн өмнө
150.129.142.189

Ажлаа хийж чадахгүй бж зайлаачээ чададагт нь өгөөч ямар ч сэтгэлгүй ичхэд янааа

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.96

Harin ene emnelgees chini haldvar garahgui sain ajilaad bga yum bishuu haldvartai hun haldvaraa nuugaad uchnuun honson baihad ene emnelgiin golomtoos haldvar garahgui bn mundag bn gej haraad bgaa sh de

Зочин
3 жилийн өмнө
80.110.109.60

Халдвар нуусан биш шүү дээ! Эхний тестээр сөрөг гарсан учраас эмнэлэгт хэвтсэн! Тэрний дараа амьдран суудаг байрныхан болон гэр бүлийн хүнээс нь авсан тест эерэг гарсан! Тийм учраас ахин тест авхад эерэг гарсан үнэн бол ийм л байна! Эмнэлэг эмнэлгийн ажилчид мэдэж байсан. Бүгд хариуцлагаа хүлээж бхад танайх д гзрийгээд үлдэнэ гэж юу бхав дээ! Жаахан хүнлэг бгаад ядаж нөмрөх зүйл өгөөд гаргах чинь хүний ёс шүү дээ! Удирдамж энэ тэр гэхгүйгээр... та бүхэн танай эмнэлгийн үнэн нүүр царай л энэ!

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.169

Зочин шууд тушаалын гаргах хрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
213.55.225.115

Ene avgain shiiddeg gej yu baisiin tamga temdeg tulhuiriign huraaj avah heregtei huuliin daguu ajillah heregtei

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.224

Удаа дараа алдаа дутагдал гаргачаад байгаа тавь

Зочин
3 жилийн өмнө
59.153.114.148

Энэ ичиргүй ээ

Иргэн
3 жилийн өмнө
64.119.22.234

Ийм ёс зүйгүй хүн яаж төрийн алба хашдаг байна? Халат шаахайтай гаргаж явуулсан, явсан нь улс төр хэрэг үү? Нинжин сэтгэл байна уу? Хүн чанар хаана байна? Маш харамсалтай. Энэ хүнийг халагдтал битгий орхиорой, үнэн хаа хүрдэгийг ард түмэн харж суугаа...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.