СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: ГБХ-ийг бууруулахын тулд жендэрийн талаарх ойлголтыг өөрчилж, боловсрол мэдлэгийг олгох хэрэгтэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн олон улсын товчооны санжүүжилтээр Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх: хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж дууссан. 

Тус төслийн хүрээнд Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яам нэн ялангуяа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран ажиллажээ. Тэдний зүгээс Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийлэлд (ЖСХ) хувь нэмэр оруулж буй хүчин зүйлсийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсч, үүнээс гарсан судалгаа шинжилгээний баримтат тулгуурлан өөрсдийн хөтөлбөрт тусгах зорилгоор хүсэлт гаргаснаар энэхүү судалгааг хийхээр болсон юм. 

Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх судалгааг ямар учраас хийхээр болсон талаар Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Суурин төлөөлөгч Тара Нилтэй ярилцав. 

Уг судалгаанд ямар байгууллагууд хамтран оролцсон. Түүнчлэн судалгааг хэрхэн хийсэн талаар?

Энэхүү судалгаа  нь Цагдаагийн Ерөнхий Газар  (ЦЕГ) болон Улсын Ерөнхий Прокурорын газрын статистик мэдээлэл дээр суурилсан. Мөн түүнчлэн Улаанбаатар хотын хэд хэдэн шүүхийн шийдвэр болон хэргийн материалд хийсэн дүн шинжилгээнд суурилсан байгаа. 

Уг судалгааг хийснээр ямар үр нөлөө гарна гэж үзсэн бэ?

Энэхүү судалгаа нь Канадын засгийн газрын санжүүжилттэй бидний одоогийн хэрэгжүүлж буй “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслөөс мөн хэрэгжүүлж буй судалгаануудын суурь болж байгаа юм. Эдгээр судалгааны төслийн үр дүн, зөвлөмж бүхий тайланг 2021 оны 5 дугаар сард гарах байх гэж найдаж байна. Сүүлийн хэдэн сарын турш бид УБ хот болон тодорхой хэдэн аймгуудад ГБХ-ийн хэргийн шүүх хуралдааны ажиглалт болон ГБХ-тэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх судалгаанд дүн шинжилгээ хийх ажлыг хэрэгжүүлээд байна. Тиймээс дээрх өмнөх төслийн хүрээнд хийсэн энэхүү анхны судалгаа бидэнд урам зориг өгч, энэ сэдвээр илүү өргөн хүрээний цогц судалгаа хийхэд түлхэц болсон юм.

Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал?

Монгол Улсад ЖСХ-ийн гаралт өндөр байгааг та бүхэн мэдэж байгаа байх. ыг тогтоосон байдаг. Харамсалтай нь Ковид-19 цар тахал болон өнгөрсөн жил үүний эсрэг хэрэгжүүлсэн хориг арга хэмжээ авснаар ЖСХ болон ГБХ-ийн хэргийн тоо өсөн нэмэгдсээр байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн нийт хэдэн тохиолдлыг зөрчлийн хэрэг хэмээн бүртгэж, хэдэн тохиолдолд гэмт хэрэг хэмээн бүртгэж байна вэ?

Статистик тоон мэдээллийн хувьд хамгийн сүүлийн үеийн статистик мэдээг авах бол ЦЕГ-т хандахыг зөвлөж байна. Би ч мөн адил судалгаандаа ЦЕГ-ын статистик мэдээг ашигладаг байгаа.

Манай улсад мөрдөгдөж байгаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжид ямар сорилт тулгарч байна вэ?

. Харамсалтай нь ГБХ-ийн зөрчлийн хэрэг нь гэмт хэрэгт тооцогдохын тулд давтан үйлдэгдсэн байх ёстой. . Энэ нь дээрх судалгааны дүгнэлтээр ч мөн гарч ирсэн бөгөөд ГБХ үйлдэгчид хариуцлага хүлээлгэх тал дээр бэрхшээлийг бий болгож байна.

Гэр бүлийн хүчирхийллийг тухайн иргэний боловсрол, өссөн орчин, хүмүүжилтэй холбодог. Зөв төлөвшсөн хүн ийм үйлдэл гаргахгүй гэх хүмүүс байдаг. Энэ үнэн болов уу?

ЖСХ болон ГБХ нь хувь хүний хувийн асуудал биш гэдгийг санах нь чухал юм. Энэ бол жендэрийн талаарх хэвшмэл үзэл хүчтэй шингэсэн нийгэм болон соёлд илэрч буй асуудал бөгөөд жендэрийн хэвшмэл үзэл нь ялгаварлан гадуурхалт болон жендэрээс хамаарч хүмүүст хандах ялгаатай хандлагыг бий болгоход хүргэж байна.

Харин ялгаварлан гадуурхалтын хамгийн ноцтой хэлбэр бол хүчирхийлэл юм. Мөн түүнчлэн хэрэв та жендэрийн хэвшмэл үзэл хүчтэй шингэсэн нийгэм, соёлын орчинд амьдарч байгаа бол төдий чинээ ЖСХ гаралт өндөр байх, хүчирхийлэл үйлдэгч хүчирхийлэл үйлдсэнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх тийм тогтолцоог бий болгож байна гэсэн үг.

Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах боломжтой юу. Иргэд, хууль сахиулагч нар юунд анхаарах хэрэгтэй вэ?

Тийм ээ, мэдээж хэрэг ГБХ-ийн хэргийг бууруулах боломжтой. Үүнд хоёр чиглэлийн хандлага байх ёстой гэж бодож байна. . Ингэхийн тулд бага наснаас эхэлж жендэр гэж юу болох, хэвшмэл үзлийн талаарх ойлголт, гэр бүлийн хүчирхийллийн талаар боловсрол олгоход шаардлагатай хангалттай нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байна. Хоёр дахь чиглэл нь хууль сахиулах буюу ЖСХ болон ГБХ үйлдэгдэхэд зохих шийтгэл оногдуулах шаардлагатай байна.

Бусад улс орнуудад гэр бүллийн хүчирхийллийг бууруулахад чиглэсэн жишээлбэл ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг вэ?

Бусад орнуудын ГБХ-ийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлагын хувьд, би АНУ-аас ирсэн тул өөрийн орны ГБХ-ийн хохирогчдод үзүүлдэг үйлчилгээний практик туршлага буюу тусгаарлах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлдэг талаар хуваалцъяа.

ГБХ-ийн хохирогчдод тулгарч буй томоохон саад бэрхшээл бол хохирогчид хүчирхийлэл үйлдэгчээс эдийн засгийн хувьд хамааралтай байх эсвэл дундаа үр хүүхэдтэй байх явдал байдаг.

Эдгээр хүчин зүйл нь тэднийг гэрээсээ явах эсвэл хүчирхийлэлтэй орчинг орхиж явахад нь саад болдог, АНУ-д хохирогч шүүхэд ханддаг бөгөөд иргэний журмаар гомдол гаргаж, шүүхээс хамгаалалт хүссэнээр шүүх тэдэнд өөрийн орон сууцыг эзэмших, тодорхой хугацаагаар асран хамгаалах зэрэг дэмжлэгийг үзүүлэх боломжтой. Үүнд тусгаарлах арга хэмжээ ч мөн адил орно.  Тиймээс хүчирхийлэл үйлдэгч хохирогчоос хол байж, оршин суугаа гэр орон сууцыг хохирогчид очдог, хохирогч хүүхдүүдээ авч үлддэг,

Танай байгууллагаас дараагийн ээлжинд ямар, судалгаа болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа вэ?

. Эхний төсөл бол Канадын засгийн газрын санхүүжилттэй 2019 оноос шүүх эрх мэдлийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй ГБХ-ийн хэрэг зөрчлийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилтэнд хохирогч төвтэй хандлагыг тусгах, ингэснээр ГБХ-ийн хохирочгдод эрх зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлж байна.

Ингэснээр хохирогчийг ашиг сонирхолыг харгалзан үзэх байдал сайжрах юм. Мөн түүнчлэн ирэх Мягмар гаригт бид Европын Холбооны санхүүжилттэй шинэ төслийг эхлүүлэх гэж байгаагаа дуулгахад таатай байна. Тус төсөл нь хүүхэд хамгааллын тогтолцоог дэмжих ба хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ковид-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний хүүхдэд үзүүлсэн сөрөг нөлөөг бууруулах зорилготой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.