СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-26

LIVE: Нэг гэр бүлийн гурван хүн нэг үсчинд үсээ засуулсны улмаас халдвар авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбалсэлмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 13-аар нэмэгдлээ. Түүнчлэн 42 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч хоёр хүн халдвар авсан бол Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байранд амьдардаг 7 иргэнээс халдвар илэрсэн бол бусад тохиолдол нь тусгаарлалтад байсан иргэд ажээ.

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны. Тухайн үсчин нь энэ сарын 18-нд халдвартай болох нь батлагдсан юм. Үүний улмаас нийтийн байрны бусад дөрвөн иргэнд халдвар тараасан байна.

Ингээд 45-р байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотой байрны 121 хүнд шинжилгээ хийсэн сөрөг гарсан. Дамба орчмын 500 гаруй иргэнээс шинжилгээ авсан, эхний шинжилгээ сөрөг гарсан. 14 хоногийн дараа давтан шинжилгээ хийнэ.

Сүхбаатарын талбай дээр цугларсан хоёр иргэн халуунтай байна гэж мэдээлсний дагуу тухайн иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авахад коронавирус халдвар илрээгүй байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон бол үүнээс 1,211 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 432 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 384 байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.194

Үсчин нь батлагдсан юм бол үсээ засуулсан хүмүүсийг нь яагаад тогтоогоогүй вэ? Бүр сүүлд өөрөө гарч ирж байх юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.