СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын залуу жүжигчин Сон Ю-жүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНСУ-ын дэлгэцийн урлагийн залуу жүжигчдийн нэг Сон Ю-жүн 26 насандаа нас барсан болохыг даваа гарагт мэдээлжээ.

Түүний харьяалагддаг Саблайм урлагийн агентлаг Инстаграм хуудсаараа дамжуулан “Жүжигчин Сон Ю-жүн биднийг орхин одлоо. Тэр гэрэлтсэн сайхан инээмсэглэлээрээ үргэлж аз жаргал бэлэглэдэг байсан юм. Хэнээс ч илүү хүсэл тэмүүлэлтэй жүжиглэдэг байсан гайхалтай жүжигчин байсан” хэмээн албан ёсны мэдэгдэл гаргажээ.

. Одоогоор түүний нас барсан шалтгааныг албан ёсны мэдэгдэлд дурдаагүй ажээ.

Сон Ю-жүн 2013 онд дэлхийн алдарт гоо сайхны Estée Lauder брэндийн нүүр царай болсон бөгөөд тус онд “Алтан солонго” телевизийн цувралд тоглосноор амжилтынхаа эхлэлийг тавьжээ. Тэрээр хамгийн сүүлд 2019 онд “Dear My Name” романтик цувралд тоглосон байна.

Ойрын жилүүдэд Өмнөд Солонгосын залуу К-рор одод болон алдартай жүжигчид амиа егүүтгэх болоод учир битүүлэг шалтгаанаар амиа алдах тохиолдол олон гарч байна. 2017 оны 12 дугаар сард К-рор од Ким Жон Хюн 27 настайдаа амиа егүүтгэсэн бол 2019 оны аравдугаар сард дуучин Сулли 25 настайдаа нас барсан байдалтай олдсон юм. Үүнээс хойш зургаан долоо хоногийн дараа К-рор од Гү Хара мөн 28 настайдаа нас барсан байдалтай олдсон явдал олон нийтийг цочирдуулсан.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.