СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

SpaceX нэг пуужингаар 143 хиймэл дагуул хөөргөж, дээд амжилт тогтоолоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Элон Маскийн SpaceX компанийн Falcon 9 пуужин төрөл бүрийн хэмжээ, хэлбэртэй 143 хиймэл дагуулыг тээвэрлэж Флоридагийн Кэйп Канаверал сансрын буудлаас орон нутгийн цагаар ням гарагийн өглөө 10 цагт хөөрлөө. Энэ нь нэг пуужин хамгийн олон хиймэл дагуул тээвэрлэсэн явдал болж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна.

Өмнө нь 2017 онд Энэтхэгийн пуужин 104 хиймэл дагуул тээвэрлэж сансарт ниссэнээр дэлхийн дээд амжилт тогтоогоод байжээ.

Нэг пуужингаар олон төрлийн, овор багатай хиймэл дагуулуудыг зэрэг сансарт хөөргөх нь сансар судлалын салбарын шинэ хувьсгал бөгөөд өртөг, зардлыг ихээр бууруулж байгаа юм. Тодруулбал SpaceX дэлхийн тойрог замд хиймэл дагуул тээвэрлэхэд ердөө сая ам.доллар зарцуулж байна.

. Мөн SuperDove нэртэй гутлын хайрцагны хэмжээтэй хиймэл дагуулын загваруудыг олноор нь тээвэрлэсэн байна. Falcon пуужингийн дэлхийн тойрог замд илгээсэн төхөөрөмжүүдийн зарим нь кофены аяганы хэмжээтэй байгаа ажээ.

Харин томууд нь тээшний хэмжээтэй бөгөөд зарим нь радарын зориулалттай хиймэл дагуулууд юм. Өмнө нь радарын хиймэл дагуулууд хэдэн тн жинтэй аварга том хэмжээтэй байсан бөгөөд тэднийг дэлхийн тойрог замд хөөргөхийн тулд олон зуун сая ам.доллар зарцуулдаг байжээ. Харин материалыг нь шинэчилж, илүү нягтаршилтай, овор хэмжээ багатай болгосноор жин нь ердөө 100 кг-д багтаж, зардал нь хоёр сая ам.долларт багтах болсон байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.