Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 01-р сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Батманлай "Худалдаа үйлчилгээний төвүүд ойрын өдрүүдэд ачаалал ихтэй байх төлөвтэй байгаа тул иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарахыг хүсье. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаа тогтмол үргэлжлүүлэх юм" гэв.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа газруудад НМХГ-аас хяналт шалгалт хийж байгаа. Түр зааврын дагуу ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж болгож байна.
Зарим төрлийн үйлчилгээ, зах худалдааны төвүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хүний хөдөлгөөн ихэссэн. Иргэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л худалдааны төвөөр үйлчлүүлж, энэ үедээ хоорондын зайгаа баримталж, QR кодоор зорчилт хөдөлгөөнөө бүртгүүлж байх шаардлагатай байна" гэлээ.
1. Цар тахлын үед иргэд зорчих хөдөлгөөнөө бүртгэлжүүлж QR кодоо тогтмол уншуулах нь халдварын хавьтлыг шуурхай илрүүлэх ач холбогдолтой
2.Аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж,хариуцлагатай байхыг уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.