БЗД-ийн 2-р хорооны хур хогийг цэвэрлэлээ. БЗД-ийн НҮГ-1-ийн 4 машин, 4 жолооч, 12 ачигч, зам талбайн 12 ажилтан, захиргааны 6 алба хаагч БЗД-ийн 2-р хорооны 1А хэсгийн уулын орой дээрх ачилт хийгдээгүй 2 жил болсон хур хогийг ачиж, цэвэрлэлээ.
Тухайн хэсгийн зам эвдрэлтэй, нарийнхан учраас машин гарах боломжгүй гэх шалтгаанаар сүүлийн 2 жилийн хугацаанд нэг ч удаа хог ачилт хийгдээгүй, хогон дунд амьдарсаар ирсэн гэдгийг оршин суугчид нь хэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.