"Мануул гэдэг амьтнаас хэрэгтэй зүйл байдаг юм уу? Хонь мал бариад байхаар нь…." гэх мэдээллийг цахим орчинд энэ сарын 19-нд байршуулсанаас хойш Экологийн цагдаагийн алба шалгажээ.
Шалгалтаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг, Хөшигийн дэрс гэх газарт иргэн Б нь хонь хариулж явахдаа малын сэг зэм идэж байсан, олон улсын хэмжээнд ховордож болзошгүй ангилалд багтдаг зэрлэг муурын төрөл болох нэг мануул агнасан нь тогтоогдсон байна.
Шалгалтыг үргэлжлүүлэн явуулж, экологи эдийн засагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, буруутай этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.1.3-д заасны дагуу зохих хариуцлагыг ногдуулахаар ажиллаж байгаа аж.
Мануул мий нь гэрийн тэжээвэр муурын хэмжээтэй, монгол оронд амьдардаг зэрлэг муур юм. Төв азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Бусад муурны төрлөөс ялгаатай нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй.
Мануул шөнийн идэвхтэй, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргахад хэцүү байдаг аж. Дээд тал нь зургаан зулзага гаргах бөгөөд ногоолой гэж нэрлэнэ. Тавдугаар сарын эхээр төллөж эх мануул нь есдүгээр сар хүртэл тэднийгээ өсгөнө. Дөнгөж төрсөн ногоолой нь тун жижигхэн, 70-120 грамм жин хүрдэг бөгөөд ихэнхи нь төрөөд удалгүй халдвар авч үхдэг байна. Дархлалын систем нь сул тул нэгнээсээ халдвар авахгүйн тулд үржлийн үед цуглаж бусад үед ганц ганцаараа амьдарна.
Дэлхийн улаан номын жагсаалтанд устаж болзошгүй амьтдын тоонд ордог байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Amitni aluurching hatyy shiitge, myy amitnii alyyrchin pzzda