СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-23

LIVE: Коронавирусийн 19 шинэ тохиолдол батлагдлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-ны коронавирусийн цаг үеийн ээлжит мэдээллийг  хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 15071 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. Манай улсад 19 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 1611 боллоо.

Бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. Монос эмийн сантай холбоотой 5, Хас банктай холбоотой 1, ЧД, СХД, БЗД-ийн гэр бүлийн хавьтал болсон хүмүүст коронавирус илэрсэн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 23 хүн эдгэрч эмнэлэгээс гарчээ. 

Ингээд Улаанбаатар хотын батлагдсан тохиолдол 782 боллоо. 24 цагийн хугацаанд бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй" байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.