АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг шүүхэд дуудах эсэх саналыг Ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд дэвшүүлснээр дэмжигдэж, удахгүй Сенатын танхимд хэлэлцэх гэж байна. Тэгвэл Сенатын танхимын цөөнхийн бүлгийн дарга, Бүгд найрамдах намын гишүүн Мич МакКоннель Сенатад санал дэвшүүлж Трампын импийчмэнтийн хугацааг хойшлуулахыг хүсчээ.
Мич МакКоннелийн саналаар Дональд Трампын хуулийн багт бэлдэх хоёр долоо хоногийн хугацаа олгож, хоёрдугаар сарын дунд хүртэл экс Ерөнхийлөгчийг шүүхэд дуудах эсэх санал хураалтыг Сенатын танхимд хойшлуулахыг уриалсан байна. Харин Ардчилсан намынхан хугацаа алдалгүй яаралтай эхлүүлэх саналтай байгаа юм.
Сенат дахь цөөнхийн бүлгийн дарга МакКоннель танхимын олонхийн бүлгийн дарга Ардчилсан намын гишүүн Чак Шумерьт саналаа хүргүүлж тохиролцоонд хүрэхийг оролдож байна гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.