СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олимпийн алтан медальт тамирчинд бэлгийн дарамт үзүүлсэн дасгалжуулагчид 10 жилийн хорих ял оноов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНСУ-ын Олимпийн алтан медальт гүйлтийн тэшүүрийн тамирчин Шим Сүк Хид өсвөр наснаас нь хойш бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгагдаад буй дасгалжуулагч Чо Жэ Бомд 10,5 жилийн хорих ял оноосон гэдгийг мэдээллээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр Сувон дүүргийн шүүх Чо Жэ Бомыг удаа дараалан Олимпийн алтан медальт тамирчинд бэлгийн дарамт учруулсан хэргээр ийнхүү ял оноожээ.

23 настай тамирчин Олимпийн наадмаас дөрвөн медаль хүртсэн бөгөөд 2014 оны Сочигийн өвлийн Олимп болоод 2018 оны Пёнчаны өвлийн Олимпоос тус тус алтан медаль хүртэж байсан билээ.

Залуу тамирчин 17 настай байхдаа бэлгийн дарамтад өртөж байсан гэдгээ шүүхэд гомдол мэдүүлсэн нь БНСУ-ын ард иргэдийг багагүй цочролд оруулсан юм. . Ингээд нийтдээ 12 жил торны цаана суух болж байна.

Өмнөд Солонгост эцгийн эртх ёс давамгайлсан хэвээр учир бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдод олны зүгээс дарамт шахалт ихээхэн ирдэг ба хүчирхийлэгчдэд харьцангуй хөнгөн ял оноох нь олонтаа гэж эх сурвалжид дурджээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.