АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 1 сарын өмнө

LIVЕ: О.Батханд: ЕТГ-аас болон миний зүгээс жагсаал цуглаан зохион байгуулаагүйгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх өчигдөр "Иргэдийн тайван жагсаалыг Монгол улсын Ерөнхийлөгч санхүүжүүлж, өөгшүүлэн дэмжсэн" хэмээн мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулж Монгол улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд: 

-Өнөө өглөө Монгол улсын Ерөнхийлөгч намайг өрөөндөө дуудан "Жагсаал цуглааныг зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийн тоонд өөрөө орсон байна" гэж хэлсэн учир би энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Энэхүү жагсаалд нам намын төлөөлөл орсон. "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар, ЗОН олны намын дарга Э.Одбаяр, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай, ХҮН-ын дарга Т.Доржханд, АН-ын гишүүн С.Эрдэнэболд нар лайв хийж байхыг би үзсэн. Би эдгээр хүмүүсийг талбай дээр жагсаагүй, тааралдсан гэж найдаж байгаа.

Тэрхүү жагсаал бол ард түмний чин сэтгэлийн дуудлага байсан. Тэдгээр лайвуудыг үзээд би ч тэгж бодож байсан. Түүнээс биш энэхүү жагсаалыг зохион байгуулаагүй. . Нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандана. Тагнуулын ерөнхий газрынханд миний утасны сүүлийн хоёр жилийн датаг шалгахыг зөвшөөрч байна. 

Ерөнхийлөгчийн амнаас хариуцлагагүй үг хэзээ ч гарахгүй. С.Батболд гишүүнтэй холбоотой баримтууд удахгүй гарч ирнэ гэв. 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.