СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-22

Агааржуулалтын хоолойны улмаас нэг орцны айлууд халдварт өртөж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Орон сууцны хороололд коронавирусийн халдвар тархсан байдал нь агааржуулалтын хоолойтой холбоотой эсэхийн эхний тандалт, судалгааг ЭМЯ-наас танилцууллаа. 

БГД-ийн 6-р хорооны таван өрхийн таван тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр батлагдсан.

Энэ зургаас харахад нэгдүгээр орц, хоёрдугаар орцонд халдвар бүртгэгдсэн. Айлуудыг харахад ямар нэгэн байршлын хамаарал ажиглагдаагүй.

БГД-ийн 4-р хороонд хоёрдугаар орцонд гурван өрхийн 7 тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсан. Агаар сэлгэлт, агааржуулалтын хоолойтой ямар нэгэн хамаарал ажиглагдаагүй.

 

БГД-ийн 6-р хороонд 4 өрхийн 8 тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр батлагдсан. Уг байранд бол агаар сэлгэлтээс болсон таамаглал өндөртэй байна.

. Айлуудын тамхины үнэр, ариун цэврийн өрөө болон гал тогоонд нь үнэртдэг байсан. Үнэр үнэртэнэ гэдэг бол нэг айлаас нөгөө айл руу агаар нь нэвтэрч орж байна гэсэн үг.

. Тийм учраас нэг давхрын айл өвчлөөгүй. Барилгын дээд давхрын айлууд өөр сувгаас агаар сэлгэлт авч гадагшлуулдаг байгаа. Тийм учраас өвчлөөгүй байх магадлалтай юм.

Агааржуулалтын судаг ердийн сараалжтай, гэрэлтэй холбосон сэнс, хааж нээх хавхлага байхгүй гэж оршин суугчид хэлсэн. Ийм учраас агаар сэлгэлтийн шугамаар дамжсан байх магадлалтай юм.

БГД-ийн 6-р хороонд 3 өрхийн 9 тохиолдол батлагдсан. 13 давхар барилгын иргэдийн хувьд байршлын ямар нэгэн хамааралгүй байсан.

БГД-ийн 12-р хорооны 9 давхар барилга лифт өнгөрсөн 9 дүгээр сараас хойш ажлаагүй. Өвчлөл алаг цоог бүртгэгдсэн нь ямар нэгэн зүй тогтол байгааг харуулж байна.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.