Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд 15,546 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 8 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Долоон тохиолдол нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 51 хүн эдгэрч гэрийн ажиглалт руу шилжсэн байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,592 болсон бол үүнээс 1,097 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 583 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 байгаа" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.