АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 1 сарын өмнө

LIVE: Д.Тогтохсүрэн: Засгийн газрын бүрэлдэхүүнд төдийлөн өөрчлөлт орохгүй болов уу

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

МАН-ын бага хурал 11 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэх тов гарчээ. Үүнтэй холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын байр суурийг та бүхэндээ хүргэе. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-МАН-ын Удирдах зөвлөлөөр Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг дэмжлээ. Өөр нэр дэвшигч гараагүй. Засгийн газарт хоёр чиглэл байгаа. Нэг нь УИХ-ын гишүүн давхар дээлтэй байх, нөгөө нь мэргэжлийн хүмүүс салбарын сайд болохоор байгаа. Миний хувийн бодол бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд төдийлөн өөрчлөлт орохгүй болов уу. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ болоосой гэж би хувьдаа үзэж байсан. ЗГХЭГ-ын дарга гэдэг аймгууд болон яамдуудыг Засгийн газартай холбож ажилладаг чухал алба. 

Цар тахлын амаргүй нөхцөл байдал дунд бид байна. Иймд Засгийн газрын залгамж чанар чухал. Засгийн газрын залгамж чанар тогтвортой байх ёстой. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрөө бүрдүүлэх бүрэн эрхтэй. 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ganaa
1 сарын өмнө
66.181.167.95

өөрчлөлт орохгүй юм бол Е/Сайд огцрохын хэрэг байна уу?

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.