АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

Хөвсгөлд гурав, Завханд нэг удаа газар хөдөлжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 сарын өмнө

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр урьд шөнө Хөвсгөл аймагт гурван удаа, Завхан аймагт нэг удаа газар хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ тус тус болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй  өнгөрчээ.

Мөн Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн “Солооны Хандгайт” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т, Ө-48°08’24”, У-97°12’00″/ 01.21-ний өдрийн 17:34 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 17:43 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэд, тус аймгийн Улиастай сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж албаныхан тодотгов.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.