ОБЕГ-т ирсэн гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлагын хоногийн мэдээг тоймлон хүргэж байна.
Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Байц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ 01.21-ний өдрийн 12:00 цагийн орчим 1 иргэн самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн Ц /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.22-ны өдрийн 03:05 цагт отоглож байсан газраас баруун хойд зүгт 10 км-т “Тун цагаан нуур” гэдэг газраас эсэн мэнд олж иргэн О-д хүлээлгэн өгсөн.
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овон хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 74 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ 01.21-ний өдрийн 20:00 цагийн орчим 1 иргэн гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 01.21-ний өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Орхон аймгийн харьяат иргэн Т /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.22-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь хойд зүгт 23 км-т “Оросын булаг” гэдэг газраас эсэн мэнд олж, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.