АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 1 сарын өмнө

LIVE: УИХ-ын чуулган: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрууллаа

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 сарын өмнө

У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр огцорч буйгаа мэдэгдсэн. Энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралданд  17 гишүүнээс 13 гишүүн зөвшөөрч дээрх санал дэмжигдсэн юм. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн дэмжлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор  УИХ-ын гишүүн С.Бямбацогт горимын санал хэллээ. Тэрбээр “. Мэдээж дөнгөж төрсөн нярай эхтэй зүй бусаар харьцсан эмнэлгийн байгууллагын ажилчдад харамсч байгаа. Үнэхээр байж боломгүй бүдүүлэг алдаа гаргасан. Гэхдээ төрийн алба хаагчийн алдаанаас болж хоёр сайд цаашлаад Засгийн газар огцрох нь цаашлаад монгол төрийн дархлаанд хортой. Урд хөлийг бүдрэхээр хойд хөлийг ташуурдана гэдэгтэй адилхан 200 мянган төрийн алба хаагчийн нэгнийх нь алдаанаас болж  ЗГ  огцордог жишиг тогтчих вий. Дэгийн тухай хуульд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг их хурлын гишүүд эсхүл Засгийн газар, Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх дэгтэй. Тиймээс анх удаа дэггүй, хуульгүй заалтыг хэлэлцүүлж өгөөч гэж горимын санал гаргаж байна” гэв.

Дэгээр зохицуулагдаагүй асуудлыг УИХ санал хураалтаар шийдвэрлэж явахаар зохицуулсан учраас С.Бямбацогтын гаргасан горимын саналыг УИХ даргалагч гишүүдээс гар өргүүлэн  хураав. Санал хураалтад 56 гишүүн оролцсоноос 55 нь дэмжиж горимын санал дэмжигдлээ.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах санал дэмжигдлээ.

Шинэ Засгийн газар бүрэлдтэл У.Хүрэлсүх болон кабинетийн сайд нар үүрэгт ажлаа гүйцэтгэнэ.

 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.