Улаанбаатар хот дахь Гаалийн газрын удирдах албан тушаалтнуудыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж дуусаад буй. Тодруулбал, тус газрын дарга Д.Солонго, гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар нарыг бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь саатуулсан.
Улмаар ГЕГ-ын удирдлагад албан тоот хүргүүлсний дагуу дээрх хоёр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн билээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Улаанбаатар хотын гаалийн газрын дэд дарга О.Цогтбаатар руу мессеж бичиж, найзынхаа бараанд хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн нь ч мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон гэх мэдээлэл бий. Тодруулбал, нэгэн найзынхаа шинэ хувцаснуудыг гаалийн татварыг багасгаж авах талаар зурвас илгээснээр гаалийн албан тушаалтнууд шинэ хувцаснуудыг хуучин мэтээр бүрдүүлэлт хийж бага татвар авахаар болсон аж. Үүнийхээ “шагналд” хахууль авсан нь тодорхой болсон юм билээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор С.Одонтуяагаас ямар нэг тайлбар, мэдүүлэг аваагүй, хариуцлагад татаагүй гэнэ.
Д.Солонгын тухайд ХЭҮК-ын даргаар ажиллаж байгаад 2011-2012 оны үед гаалийн байгууллагад шилжин очсон нэгэн. Тэрбээр Улаанбаатар хотын Гаалийн газрын даргаар томилогдохоосоо өмнө Замын-Үүдийн Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байжээ.
Харин Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатарын тухайд ГЕГ-ын дэд дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн авга дүү гэх мэдээлэл гаалийн ажилтнуудын дунд байдаг юм.
Тэгвэл дээрх албан тушаалтнуудын оронд аль нэг даргаар нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан Б.Отгонсүхийг томилуулахаар нэлээд өндөр албан тушаалтай, нөлөө бүхий хүн хөөцөлдөж буй сурагтай. Харин ийм томилгоо хийх гэж буй тухай мэдээлэл сонссон Улаанбаатар хотын гаалийн ажилтнууд “мэргэжлийн бус хүмүүсээсээ арай гэж салж байтал дахиад мэргэжлийн бус хүнийг даргаар томилох нь” хэмээн дургүйцэж байгаа гэнэ. Юутай ч түүний Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулахаар хүргүүлсэн аж.
Б.Отгонсүхийн тухайд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж байсан ч эрүүгийн хариуцлага хүлээгээгүй юм. Тодруулбал, түүний хүсэлтээр нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат тэргүүтэй хүмүүс албан тушаалаа урвуулж, “Сити баз консалтинг” компанийн захирал Ц.Отгонбаяр, Г.Зуундарь нартай шууд гэрээ байгуулан 1.8 тэрбум гаруй төгрөг шилжүүлсэн хэргийг АТГ шалгасан билээ. Ийн шалгахдаа Б.Отгонсүхийг яллагдагчаар татаж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сда юмаа. Энэ гар "Оргил"-ын Ганбаатарын хүн гэсэн
Харин ч чадварлаг дарга ирж байгаа Хотын гаалийхан дуртай байгаа шүү