СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-21

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжив

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө саналаар огцрох хүсэлтээ гаргасныг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хэлэлцэн дэмжлээ.

Уг хуралд 17 гишүүн оролцсоноос 13 нь буюу 77 хувь нь огцруулах саналыг дэмжсэн байна.

“Өргөө” амаржих газрын эмч ажилтнууд, ХӨСҮТ-ийн алба хаагчид ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл гаргаж дөнгөж нярайлсан эмэгтэйг коронавирусийн халдвартай гэх шалтгаанаар нимгэн нүцгэн эмнэлгээс гаргасны дараа олон нийтийн дунд хүчтэй шүүмжлэл өрнөсөн.

Улмаар уг үйлдлийн хариуцлагыг хүлээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох саналаа гаргаад байгаа билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.