СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Балид амны хаалт зүүгээгүй гадаадын иргэдийг дасгал хийлгэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Индонезийн Бали арлын эрх баригчид амны хаалтын дүрэм журам зөрчсөн гадаадын иргэдэд ер бусын шийтгэл ногдуулж байна. Тус арлын хууль хяналтынхан гадаадын жуулчдыг дасгал хийлгэж байгаа нь энэ долоо хоногт олон нийтийн сүлжээгээр тархсан бичлэгүүдээс харагдах аж.

Индонези улсад өнгөрсөн жил тохиосон коронавирусийн халдварын өргөн хэмжээний тархалтын улмаас Бали арлын эрх баригчид олон нийтийн газарт зайлшгүй амны хаалт зүүх захирамж гаргасан. 

Гэвч юм. Тэрээр "AFP" агентлагт өгсөн ярилцлагадаа "Жуулчид эхлээд энэхүү журмын талаар мэдээгүй гэдэг. Дараа нь тэд амны хаалтаа мартсан, эсвэл амны хаалт нь норсон, урагдсан зэрэг шалтаг тавьдаг" гэж ярьсан байна.

Зөрчил гаргасан 70 гаруй хүн 100 мянган индонезийн рупи буюу долоон ам.долларын торгууль төлсөн бол бусад 30 орчим хүн бэлэн мөнгөгүй байсан тул тэднийг гар дээр суниалт хийлгэн шийтгэжээ. аж.

Балигийн эрх баригчид цар тахлын дүрэм журмыг зөрчсөн гадаадын иргэдийг эх орноосоо хөөж магадгүй гэж анхааруулсан ч одоогоор амны хаалт зүүгээгүйн улмаас аливаа этгээдийг албадан гаргасан тухай мэдээлэл алга байна. юм.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.