Коронавирусийн халдвар илрүүлэх байнгын цэгийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр байгуулж, нийт 570 гаруй мянган иргэнээс шинжилгээ авсан байна.
Гэвч шинжилгээ өгөх, хариугаа авах тал дээр учир дутагдалтай зүйл гарсан. Уг асуудалд ЭМ-ийн сайд шуурхай ажиллаж, нэгдүгээр сарын 14-нөөс Гэрэгэ компанитай хамтран шинжилгээний пос машин болон цаг захиалгыг нэвтрүүлсэн байна.
Иргэдийн хувьд гадаа хүйтэнд дугаарлаж зогсохгүй eruul.gerege.mn сайтад хандан өөрийн хүссэн өдрөө хүссэн цагтаа очиж шинжилгээ өгөх боломжтой болсон. Дээрх хугацаанд 38 мянган иргэн цаг захиалснаас 80 орчим хувь нь цагтаа очиж, шинжилгээгээ өгсөн байна.
Шинжилгээ авч буй эмч: Урьд нь шинжилгээ өгөхөөр ирсэн иргэдийг цаасан дээр бүртгэдэг байсан. Нэг алдаа гаргавал тухайн хүний хариу гардаггүй байсан. Уг Гэрэгэ компанийн пос машиныг ашиглаж эхэлснээр хүний оролцоогүй үнэн зөв мэдээлэл цахим хэлбэрээр гарч ирдэг. Ингэснээр иргэдэд шинжилгээний хариу хурдан зөв гарч утсаар нь мессэж очиж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.