Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй болон коронавирусийн халдварын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг 119.mn сайтад бүртгэж байсан. Уг сайт нь ачааллаа дийлэхгүй гацаж, иргэдийг бухимдуулсан үйл явдал болж байсныг иргэн та санаж буй биз ээ.
Тэгвэл "ГЭРЭГЭ" ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал сар гаруй өмнө уг асуудлыг шийдэх технологи нь манай компанид байгаа хэмээн сошиал хаяг дээрээ пост бичсэнээр УОК-ын дарга Я.Содбаатар уг технологио танилцуулахыг хүссэн байна. Ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд Гэрэгэ компани технологийн шийдлээр туслахаар болжээ.
"ГЭРЭГЭ" ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал: УОК-ын дарга Я.Содбаатартай уулзахад бид нарын саналыг нааштай хүлээн авч ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханд шилжүүлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа манай баг хамт олонтой ЭМ-ийн сайд уулзаж, иргэдийн шинжилгээ өгөх, авах цагийг хялбарчилсан шийдлээ Сэлэнгэ аймгийн 5000 иргэнээс шинжилгээ авах туршилт хийгээд ир гэсэн. Бид ч амжилттай хийж, долоо хоногийн дотор eruul.gerege.mn бэлэн болгож, шинжилгээ өгөх, авах асуудлыг шийдсэн.
Энэ бүх хугацаанд Т.Мөнхсайхан сайд, ЭМЯ-ын Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын дарга Эрхэмбулган, Нийслэлийн ЭМГ-ын Долгормаа, Баярсайхан дарга нар биднийг чиглүүлж ажилласан.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 150 ЭрүүлМН ПОС болон 500 гаруй ЭрүүлМН аппликейшн бүхий эмч нарын хувийн гар утас Ковид-ын шинжилгээний бүртгэл дээр дайчлагдан ажиллаж байна.
Яг өнөөдрийн байдлаар 400,000 гаруй хүн ганцхан сарын хугацаанд eruul.gerege.mn платформоор дамжин бүртгэлээ хийлгэж, шинжилгээгээ өгсөн байна.
Энэ бүхнээс харахад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хувь хүний манлайлал өндөр, эрүүл мэндийн салбарт технологийн дэвшил шаардлагатай байгааг олж харсан хүн. Цаашлаад технологийн шийдлээр иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх сайд гэж харж байгаа тул огцрохыг эсэргүүцэж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.