СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байден тангараг өргөж, АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Робинетт Байден тангараг өргөж, тус улсад тохиогоод буй хүнд хэцүү цаг үед улс орноо удирдан чиглүүлэх үндэсний эв нэгдлийн үзэл бодлыг баримтлахаа амлав.

Жо Байден 35 үгтэй тангаргаа өргөн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг албан ёсоор өвлөн авсан мөчийг сая сая америкчууд гэрээсээ үзсэн юм. Байден тэргүүтэй бүх зочид амны хаалт зүүн, хоорондоо зай барин суусан байна. Харин онцлох зочдын дунд албан үүргээ хүлээлгэн өгч буй дэд ерөнхийлөгч Майк Пенс ба Клинтон, Буш, Обама нарын гэр бүл байсан юм.

Капитол Хиллд болсон засгийн эрхийг шилжүүлэх хүндэтгэлийн ёслолын үеэр Байден "Ардчилал яллаа" хэмээн тунхаглажээ. Цар тахлын улмаас үзэгчгүй болсон арга хэмжээний үеэр , өвчин зовлон, эдийн засгийн хямрал, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл, улс төрийн хуваагдалд нэрвэгдсэн улс орноо сэргээн босгоход бүх сэтгэл зүрхээ зориулна гэж амласан байна.

 Тэрээр холбооны барилга байгууламжид амны хаалт зүүхийг шаардсан тушаал гаргаж, тус улсад хууль бусаар амьдарч буй сая сая цагаачдад иргэний харьяалал олгох цагаачлалын хуулийн төслийг Конгресст илгээжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.