Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 16 тохиолдол батлагдлаа. БГД 12 дугаар хороо 19 дүгээр байрны орцны 9 хүн, “Монос” эмийн сангийн ажлын байранд ажилладаг гэр бүлийн 2, тусгаарлалтад байсан ойрын хавьтал 4, ХӨСҮТ-ийн нэг ажилтанаас халдвар илэрсэн.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Монгол Улсад коронавирусийн батлагдсан 1584 тохиолдол боллоо. Халдвартай 526 хүн эмчлэгдэж, маш хүнд 2, хүнд 7 хүн эмчлүүлж байна.
Энэ сарын 21-ны өдрийн байдлаар нийслэл хотод 10 гаруй кластер өвчлөл гараад байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Одоогоор нийслэл Улаанбаатар хотод идэвхтэй голомт гэвэл 25 дугаар эмийн сангийн Монос эмийн сангаас үүдэлтэй голомт ажилтан гурван хүн, засвар хийхээр очсон хоёр хүн, бусад ажлаар очсон нэг хүн гэр бүлийн дамжсан халдвар 36 тохиолдол нийт 40 тохиолдол бүртгэгдэж, тус голомт идэвхтэй байна.
Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомт 12 ажилтан, гэр бүлийн таван хүн нийт 17 хүн халдвар авсан. Одоогоор нийслэлийн хэмжээнд ойрын хавьтлын тоо 1203, хоёрдогч хавьтал 4497 болсон. Ард иргэд жагсаал цуглаан, бөөгнөрөл үүсгэхгүй байх эсрдлээс өөрсдийгөө сэргийлэх хэрэгтэй хэмээн ЭМЯ-наас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.