МАН-ын Удирдах зөвлөл 11:00 цагт хуралдахаар товложээ. Удирдах зөвлөлийн хурлаар хариуцлага хүлээж огцрохоо мэдэгдсэн Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын асуудлыг хэлэлцэх юм байна.
Засгийн газар өглөө 08:00 цагт хуралдаж дээрх асуудлыг мөн хэлэлцжээ.
Хэдийгээр сайд нар огцрох өргөдөл өгч байгаагаа мэдэгдсэн ч Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх сайд нараа огцруулах эсвэл авч үлдэх эсэхээ өөрөө шийднэ.
Хэрэв огцруулахаар бол дараагийн сайдын нэрийг хамт оруулж ирнэ. Харин огцруулж, чөлөөлөх, шинээр томилох асуудлыг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулах хуулийн зохицуулалттай юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.