Дэлхийн эдийн засгийн чуулган нэгдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээнд БНХАУ, БНФУ, ХБНГУ-ын Төрийн тэргүүн нар оролцож, илтгэл тавихаа мэдэгдээд байна. Мөн Япон, БНЭУ-ын Ерөнхий сайд нар, Европын Комиссын Ерөнхийлөгч оролцоно.
Цахим хурлын үндсэн сэдэв нь нийгэм эдийн засгийн шударга тогтолцоо, дижиталчлал, уур амьсгалын асуудал байхаар байгааг чуулганы зохион байгуулагчид мэдээллээ.
Жил бүр Швейцарын Давос хотноо зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ энэ удаад цар тахлын улмаас цахимаар давхар зохион байгуулагдахаар болсон юм. Албан ёсны хурал ирэх тавдугаар сард Сингапурт болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.