Эрүүл мэндийн салбарынхан сайд Т.Мөнхсайханыг огцруулахгүй хэмээн Сүхбаатарын талбайд жагсаж байна. Анх удаа мэргэжлийн хүнийг сайдаар тавьсан, реформын шинжтэй олон ажлыг нь гүйцээн хийлгэх хэрэгтэй хэмээн тайван жагсаалд оролцсон эмч, эмнэлгийн ажилтнууд үзэж байна.
"Өргөө" амаржих газраас дөнгөж төрсөн эхийг хүнлэг бусаар авч гарсан үйлдэлтэй холбоотойгоор өчигдөр Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар огцрох өргөдлөө өгөхөө мэдэгдсэн. Өнөөдөр тайван жагсаалд оролцож байгаа эрүүл мэндийн салбарынхан:
-Бид эрүүл мэндийн салбарын 57 000 хүнийг төлөөлж өнөөдөр энд ирлээ. Манай салбарын сайдаар үеийн үед мэргэжлийн бус хүн томилогддог байсан. Анх удаа мэргэжлийн хүн сайд болсон. Т.Мөнхсайхан сайдын хувьд эрүүл мэндийн даатгалын систем, хөнгөлөлттэй эмийн шинэчлэл зэрэг реформын чанартай олон ажлыг хийсэн. Зарим шинэчлэлийн ажлууд нь хийгдээд явж байна. Энэ хүнийг огцруулахгүйгээр энэ ажлуудыг нь үргэлжлүүлэн хийлгэж, дуусгамаар байна. "Өргөө" амаржих дээр гарсан нэг, хоёр хүний буруутай үйл ажиллагаагаар салбарын сайдыг огцруулах нь буруу хэмээн өгүүлж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ жагсаж байгаанууд авилгад дуртайнууд нь байхаа
Энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Хоёр байгууллагын хоорондын ажилдаа сэтгэлгүй, хариуцлаггүй хүмүүсийн ёс зүйгүй буруутай үйлдлээс болж эмнэлэгийн салбарт өөрчлөлт хийж яваа мэргэжлийн залуу боловсон хүчин Эрүүл мэндийн сайдыг өөрчлөх үндэслэл байхгүй. Тэр эмнэлэгийн дарга, тухайн өдөр хариуцаж б.сан ээлжийн ахлах эмч, эмчлэгч эмч, сувилагч, нарт хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Ерөнхийдөө эмнэлэгийн байгууллагуудын дундаж, дундаас доогуур албан тушаалтангууд их зантай, ажилдаа эзэн байж чаддагүй шүү дээ амьдрал дээр харж байхад. Тэр хүмүүсд хариуцлага тооцсоноо ард түмэнд тайлагнах хэрэгтэй шүү.
Vnherin tim mundag said mon emch hvn ym bol yagad dongoj torson nyraig nvtsgen zooj bga ym be uichlal guigad ongoroh asudal monv gam barih gj ehchvvd yaj zowdog bile getel ervvl mendiin yam hvnii erhiig mash notstoi zorchij baidag ard n naad hvn chin asar ih gam aldsan ene hvn odo ymar bga mon tsashid yaj owdohiig hen medeh bile ene said garsaar korona mongold elbegshed odoo amid ywah batalgaa alga bolj de
Мөнхсайхан сайдаа буцаан томилж өгөхийг шинэ ерөнхий сайдаас хүсэж байна