СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрохоо мэдэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан ээжийг гадуур хувцасгүй, гэрийн углааштай нь ХӨСҮТ рүү шилжүүлж хүйтэн сэтгэлээр хандсанд бухимдсан иргэд УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардаж Төв талбайд жагсаж байна.

Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албаныхныг байлцуулан хуралдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд "Бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцно" хэмээн мэдэгджээ. 

УОК-ын дарга би хариуцлага хүлээж огцорч байна

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мэдээлэл хийж, үүссэн нөхцөл байдалтай уялдуулж Улсын онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг мэдэгдлээ. Тэрбээр “. Хариуцлагатай албанд томилсон Ерөнхий сайд, Монголын нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Даалгасан ажлыг хийхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэлээ.

"Ковид-19" цар тахлыг дотооддоо алдаагүй 10 сарыг өнгөрөөсөн. Үүний таван сар нь Шинэ Засгийн газрын ажил байсан. Коронавирусийн эсрэг тэмцсэн манай багийнхан стратегийн том алдаа гаргаагүй гэдгээ цохон тэмдэглэе” гэлээ.

Эрүүл мэндийн сайдын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас ард иргэдээ сэргийлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван туулсан. .

Эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хэдхэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, " гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.