СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-20

LIVE: Т.Ганболд нар 33 тэрбумын зээл авсан УИХ-ын гишүүдийг огцрохыг шаардав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Хөгжлийн банк"-ны захирлаар ажиллаж байхдаа өөрийн найз УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамтын эзэмшлийн "Вертекс майнинг сервис" компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон баримт дэлгэгдээд байгаа. 

Тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүд эрх мэдэл, нэр нөлөөгөө ашиглан их хэмжээний мөнгийг хулгайлсан гэж иргэд, олон нийт үзэж байна. Тиймээс ч дээрх гурван гишүүний үйлдлийг эсэргүүцэж, УИХ-ын гишүүний суудлаасаа огцрохыг шаардан "Алтан дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд, "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар, хуульч Т.Бат-Оргил, судлаач Ж.Ганбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар мэдээлэл хийлээ.
Тэд эрх баригчдын, хууль тогтоогчдын болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг илчилсэн хүн бүрийг торгож, шийтгэж, ялладаг атал өөрсдөө хулгайлж, хуйвалдаж, буруу зөрүү ажиллаж байхад хэн ч хариуцлага ярихгүй байгаа нь шударга бус явдал. Тиймээс дээрх гишүүдэд хариуцлага тооцох ёстой, түүний төлөө иргэд тэмцэхийг уриалж, шаардаж байгаагаа онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
122.201.24.219

Зээлсэн мөнгөөрөө их хуралд гарч жагсагчидийг хөлсөлж засгийн газрыг огцруулах бие халаалтаа хийсэн гэж бодож байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.