"Өргөө" амаржих газарт амаржсан эхээс өчигдөр PCR шинжилгээ авахад халдвар илэрсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ рүү хүргэхээр авч явахдаа нимгэн халат, гэрийн шаахайтай эмнэлгээс гаргасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй.
Уг асуудлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө. Тэрээр "Эрүүл мэндийн байгууллагууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэхэд дагаж мөрдөх Эрүүл мэндийн сайдын баталсан дүрэм, журам байдаг. Төрсөн эхийг тусгаарлах өрөөнд оруулаад, дулаан хувцсыг нь өмсүүлээд өөр эмнэлэг рүү шилжүүлэх зохицуулалтыг дүрэм, журмаар зохицуулсан байгаа.
Гэтэл “Өргөө” амаржих газар болон ХӨСҮТ тухай эхийг шилжүүлж өгөхдөө, авахдаа бүх дүрэм, журмыг зөрчсөн. Халдвар гарсан үед өвчтөнийг тусгаарлах өрөө бүх эмнэлэгт байгаа. Тусгаарлах өрөөнд тэр эхийг байлгаж байгаад дулаан хувцас өмсгөсний дараа шилжүүлэх арга хэмжээг авах ёстой байсан ч эмнэлгүүд хариуцлага алдсан байна.
Нийслэлийн “Өргөө” амаржих газар нийслэлийн харьяа байгууллага. Тиймээс НЭМГ болон “Өргөө” амаржих газарт хариуцлага тооцох асуудлыг Эрүүл мэндийн сайд Хотын даргад хүргүүлсэн.
Өчигдөр ХӨСҮТ рүү хүргэгдсэн эмэгтэй 14-ний өдөр “Өргөө” амаржих газар хэвтсэн. Гэр бүлийн хүнээс халдвар илэрлээ гэдэг мэдээлэл ХӨСҮТ-ээс өчигдөр “Өргөө” амаржих газарт ирсний дагуу эхээс шинжилгээ авахад халдвар илэрсэн байна. Улмаар ХӨСҮТ рүү шилжүүлэх арга хэмжээ авахдаа эмнэлгүүд хариуцлага алдаж, сэтгэлгүй хандлаа” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нээх л сайхан ингэх ёстой тэгэх ёстой байсан гэсэн дарга нар
Харин тийм ингэх ёстой байсан гэдгийн зүгээр
Amarjargal avgai EMY nd 26 jil ajillahdaa Emnelgiin tuslamj hariutssan dargaas Turiin nariin bichgiin darga boltloo ajillaa. EM iin salbar doroitson ni ene huntei bas holbootoi uchir Amarjargal bas hariutslaga huleeh ystoi.