Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нэгдүгээр сарын 19-ний өдөр улсын хэмжээнд 13,318 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс коронавирусийн халдварт өртсөн. Тухайн байрнаас батлагдсан тохиолдол бүртгэгдсэн учраас НЭМГ-аас тандалтын шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ.
Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллалаа. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй ажилтныг шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Шинжилгээ судалгаа үргэлжлэн хийгдэж байна.
"Монос" эмийн сантай холбоотойгоор тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,568 болсон бол үүнээс 1,033 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 523 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 48, хөнгөн 466 байгаа" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.