СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байден цар тахлын улмаас эндсэн 400,000 иргэнд хүндлэл үзүүлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

. Тэрээр 2008-2016 оны хооронд дэд Ерөнхийлөгчөөр ажиллахаасаа өмнө 36 жилийн турш Делаверын сенатчаар ажилласан билээ.

Ийнхүү Байден лхагва гарагийн 12 цагт АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр шинэ ажлаа албан ёсоор эхлүүлэх юм. Хоёр долоо хоногийн өмнө Капитол Хиллд жагсагчид дайран орсноос үүдэн Байденыг тангараг өргөх үед Трампын дэмжигчид дахин үймээн самуун гаргаж болзошгүй тул үндэсний гвардын цэргүүдийг Вашингтонд тараан байршуулж, аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалаад байна. .

Жо Байден тангараг өргөхийнхөө өмнө гэр бүл болоод дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрисын хамт Нэйшнл Молл дахь Линколны дурсгалт газарт Ковид-19 цар тахлын улмаас амь насаа алдсан 400,000 иргэнд хүндэтгэл үзүүлж эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр “диваажинд сахиусан тэнгэр гэж байдаг бол тэд бол эмч сувилагчид юм. Гэр бүлийн туршлагаараа та нарын юу хийдгийг би сайн мэднэ. Бусдын төлөө шаналах сэтгэл, зүрх зориг та бүхэнд бий. Маш их баярлалаа” гэжээ.

Нэйшнл Моллд цар тахлын улмаас нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж 400,000 гэрэл асаажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Guest
3 жилийн өмнө
139.5.219.86

Good luck the best Mr. Biden, President of The USA, wish u all good, best of the world and wish you removing all bad from the world and keep the balance in the world for hundreds of 1000's years...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.