Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд албан тушаалын гэмт хэргээ урвуулан ашиглан гэм буруутай хэмээн үзжээ.
Гэхдээ Д.Эрдэнэбатад анхан шатны шүүхээс оноосон 4.6 жилийн хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ял оноосон байна.
Харин Сангийн сайд асан Б.Болорт оноосон 3.6 жилийн хорих ялыг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй хэмээн шийтгэх тогтоолыг өөрчилсөн байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нар өнөөдөр суллагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүх бол жинхэнэ худал хуурмагийг гайхамшиг.....
Шүүхийнхэн ялзрал авлигад идэгдэж дууссан дөө
tomchuudad uilchildeggui huuli yumdaa. araichdee
юун шудрага шүүх. Авилагч төрийн хулгайчдын шүүх. Хар жагсаалтаас гарах хуурамч арга байжээ
Арай2 төр доромжлуулж болоогүй бн шүү