Их Британийн бүрэлдэхүүн Английн нутаг дэвсгэрт Ковид-19-ийн халдвар авсан өвчтөнүүдийн 1/3 нь таван сарын хугацаанд дахин эмнэлэгт хандаж байгааг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн халдвар авсан найман хүн тутмын нэг нас барж байна.
Уг судалгаанд цар тахлын халдвар авсан 70-аас доош насны иргэдийн эрхтэн, бие махбодид хүндрэл учрах эрсдэл өндөр байгааг харуулжээ. Кэмбрижийн их сургуулийн яаралтай тусламж хариуцсан тасгийн багш, эмч доктор Шарлот Саммерсын хэлснээр амь насаа алдаж байгаа иргэдээс гадна халдвар авсан хүмүүсийн эмчилгээний дараах үр дүн анхаарал татаж байна гэжээ. Нэн ялангуяа залуу хүмүүсийн дунд эрсдэл нэмэгдэж байгааг сануулжээ.
Мөн Английн таван өвчтөн тутмын нэгт коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг халдвар авснаас хойш таван долоо хоногийн дараа илэрч байна.
Судалгааг нарийвчилбал 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс 2020 оны наймдугаар сарын 31-ний хооронд 47,780 хүн цар тахлын халдвар авч эмнэлэгт хэвтсэн байна. Тэдний 29,4 буюу бараг 30 хувь нь 140 хоногийн дотор дахин эмнэлэгт хандаж, 12,3 хувь нь нас барсан статистик тоо баримт байгаа юм. Эмнэлгээс гарсан өвчтөнүүдэд амьсгалын замын эрхтэний өвчлөл, чихрийн шижин, зүрх, элэг, бөөрний өчвлөл нэмэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.