СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Калифорнид коронавирусийн халдварын тохиолдол 3 сая давлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхий даяар 96 сая гаруй хүн коронавирусийн халдвар авсан байгаагийн ¼ нь буюу 25 сая тохиолдол АНУ-д бүртгэгдээд байгаа юм. Тэгвэл АНУ-ын Калифорни муж коронавирусийн халдвар авсан өвчтөний тоо гурван сая давсан тус улсын анхны муж болж байна.

Тус улсын хамгийн олон хүн амтай мужид халдварын тохиолдол өнгөрсөн хоёр сарын хугацаанд гурав дахин өссөн байна. Яг одоогоор .

Мужийн эмнэлгүүд тусламж эрсэн өвчтөнүүдээр дүүрсэн байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ хязгаарлагдмал байгаагаас хүн амын 90 орчим хувь нь гэртээ байх дүрэм журмыг даган мөрдөж байгаа юм.

Энэ хооронд Калифорнийн Лос Анжелес хотод халдварын нэг сая гаруй тохиолдол илэрсэн нь тус хотын 10 оршин суугч тутмын 1 нь халдвар авсан гэсэн үг ажээ.

Даваа гарагт . Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины 31 сая тунг тараан байршуулсан бөгөөд 12 сая тунг хүлээлгэж өгсөн байна.

Түүнчлэн Сингапур улсын Сингапур Эйрлайнс нислэгийн компани бүх ажилтан албан хаагчид, нислэгийн багийн гишүүдээ бүрэн вакцинжуулахаар болсон дэлхийн анхны нислэгийн компани болж байна. Тус компани Пфайзер/БиоНТекийн вакциныг 5,200 ажилтандаа тус бүр хоёр тун хийхээр гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.