СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аргентинд 6,4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Аргентин улсын баруун төвийн Сан Хуан мужид даваагаас мягмар гарагт шилжих шөнө 6,4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Хүчтэй газар хөдлөлт болсон газраас 1,000 орчим км-ын зайтай 20 минутын дараа Нуэвэ дэ Жулио хотоос баруун урагшаа 27 км-т 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Үүний дараа дахин 4,9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна.

Номхон далайн цунамийн анхааруулга сэрэмжлүүлгийн төвийн мэдээлснээр хүчтэй газар хөдлөлтийн дараа цунамийн аюул нүүрлээгүй. . Мөн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд иргэд болон аюулгүйн хүчнийхэнтэй хамтран ажиллахаа тэрээр мэдэгджээ.

Сан Хуан мужийн айлуудад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч одоогоор ноцтой гарз хохирол учирсан тухай мэдээлээгүй байна.

Эх сурвалж: CNN   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.