СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Замын хажууд унтаж байсан цагаачдыг ачааны машинаар дайрч, хороожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэгийн Гужарат мужид мягмар гарагийн өглөө зам тээврийн осол гарч 10 гаруй цагаач иргэн амь насаа алджээ.

Гужарат мужид ачааны автомашины жолооч хяналтаа алдаж, трактортой мөргөлдсөн байна. Улмаар авто замын хажууд явган хүний зам дээр унтаж байсан 16 цагаач иргэнийг дайрч амь насыг нь хороожээ.

Уг ослын улмаас зургаан хүн хүнд бэртсэн байна. .

Холбогдох албаны хүмүүс ослыг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хүндээр гэмтэж бэртсэн иргэдийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Энэтхэгт цагаач иргэд замын хажууд унтах нь ховор үзэгдэл биш юм. Тэд замын хажууд амарч унтаж байгаад аваар осолд орох нь олон ажээ.

Эх сурвалж: ВВС  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.