СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-19

LIVE: Г.Насанжаргал: Нийслэлийн 32-р сургуулийг өөрийн санаачилгаар иргэдтэй нэгдэж номын сантай болгож өгнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Ерөнхий боловсролын 32 дугаар сургууль нь номын сангүй тул иргэн Г.Насанжаргал сургуулийн захиргаатай хамтран иргэдээс ном хандиваар цуглуулж, номын сантай болгохоор хичээж байна. Ном хандивлах сайн үйлсийн аян өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлж, хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Одоогоор 1800 орчим ном цугларсан байна.

Иргэн Г.Насанжаргал: 32-р сургууль нь улсын сургууль боловч номын сангийн өрөө танхимгүй, номын шинэчлэл хийгдээгүй учраас иргэд нэгдэж ийнхүү аян эхлүүлсэн. Миний хувьд урьд нь сайн үйлсийн 40 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж байсан зарим иргэдийн хувьд бэлэнчлэх сэтгэлгээ төрүүлсэн тул хүүхэд багачуудын оюуны хэрэгцээнд зориулж, тус сургуулийг номын сантай болгох аян өрнүүлж эхлээд байна.

Хэрвээ та иргэн Г.Насанжаргалтай хамтран 32-р сургуулийг номын сантай болгох үйлсэд оролцох хүсэлтэй бол 88116150 утсаар мөн дараах хаягаар холбогдоорой.  https://www.facebook.com/profile.php?id=100005083658946  

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.