СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-19

LIVE: Skyresort цанын баазын менежер Ч.Сэргэлэн: НОК-оос ажиллах гэнэтийн шийдвэр гаргахад бид магнай хагартал баярласан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Цанын баазуудад ажиллах зөвшөөрөл өгч их хотынхон агаар салхинд гарах боломжтой болоод байна. Гэнэт гарсан шийдвэрт замаа бэлдэж амжаагүй байсан цанын баазынхан хоёр хоног бэлтгэл ажлаа яаравчлан хийжээ. 120 ажилтантай тус байгууллага бүтэн жил үйл ажиллагаа нь доголдоод байсан юм.

Skyresort цанын баазын менежер Ч.Сэргэлэн: 

-Жилийн өмнөөс үйл ажиллагаа доголдсон. НОК-оос өнгөрсөн баасан гарагт цанын баазуудын үйл ажиллагааг нээх шийдвэр гарсан тул бэлтгэл ажлаа амралтын өдрүүдэд хангаж, өнөөдрөөс үйл ажиллагаа жигдэрч байна.. Хоолны заалаа нэг ширээнд хоёр хүн суулгахаар зохион байгуулсан.

Skyresort цанын баазаар үйлчлүүлж байгаа иргэд бүтэн нэг жил өвлийн спортоор хичээллээгүй болохоор үйл ажиллагааг нээсэнд баярлаж байна хэмээлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.