СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-01-19

LIVE: Д.Нарангэрэл: ЦТЭ-т нас барсан хүн өмнө нь халдвар авсан ч өөр өвчнөөр нас барсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хүргэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Дээрх 10 хүн бүгд Улаанбаатар хотоос илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 709 хүн халдвар авсан байна. Харин улсын хэмжээнд 1035 халдвар кластр голомтод бүртгэгдсэн.

Нийт 530 хүнийг эмжчилж байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд 10, хүндэвтэр 40, хөнгөн 478 хүн байна.  

ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл:

-Коронавирусийн халдвар тархалт 35 хувиар буурах хандлагатай гэж тооцоолж байна. Сүүлийн 24-48 хоногийн дотор халдвартай байсан аймгуудад халдвар шинээр бүртгэгдээгүй. Нийслэлд бүртгэгдсэн 10 голомтоос гурав нь л идэвхитэй байна.

Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн бөөгнөрөл нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь халдвар нэмэгдэх эрсдэлтэй юм. Мөн цагаан сар тэмдэглэхтэй холбоотой зар сурталчилгаа явуулах, хөдөө орон нутгаас цагаан сарын бэлтгэл хийхээр Улаанбаатар хотруу ирэх, Улаанбаатарын халдвартай бүсээс эрүүл бүсүүд рүү явах иргэдийн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд халдвар гарах, тархах эрсдэл өндөртэйг бодолцож, бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар мөрдөх, УОК-оос өгч буй зөвлөмжийг мөрдөхийг уриалж байна.

Манай улсад яг хэдэн хүн халвараар нас бараад байна. Шалтгаан нь юу байна?

- Мөн даралт ихтэй, сахарны өвчтэй, зүрх, судасны өвчтэй гэх мэт эмгэг, хуучтай хүмүүс байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шинээ
3 жилийн өмнө
192.82.67.130

Болил доо. Ковид-19 нас баралт 3-т хүрээд байхад өөр өвчин гээд элийрээд байх юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.