СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-19

Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх 06-р сарын 09–нд зохион байгуулахыг дэмжжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжжээ.

Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургаадугаар сарын 09–нд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн байна.  

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн батлах юм. 

Ерөнхийлөгчийн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг явуулахаар тогтсон. Тиймээс 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн саналыг ч мөн энэ оны зургаадугаар сарын 9-нд зохион байгуулахыг дэмжсэн байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.